MУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

МИУС-энэ-7-хонгт2

  • МУИС Солонгос улсын “KYONGGI” Их сургуультай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ-МУИС Солонгосын “KYONGGI” Их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг 2001 онд байгуулсан. Ойрын жилүүдэд энэхүү үйл ажиллагаа саарсан бол дахин идэвхжүүлэх ажлуудын хийх санал санаачлагаа хуваалцахаар тус сургуулийн захирал Kiun Kim төлөөлөгчдийн хамтаар манай сургуульд зочиллоо. Дэлгэрэнгүйг             https://news.num.edu.mn/?p=20427

  • Японы их, дээд сургуулиудын төлөөлөгчид МУИС-д саатлаа- https://news.num.edu.mn/?p=20465

  • МУИС, ИТАЛИЙН СА ФОСКАРИ ВЕНЕЦИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛААР БОЛЛОО- Өнгөрсөн сарын эхээр      Италийн Венецийн Их Сургуулийн монгол судлаач, профессор Элизабетта Рагагнин МУИС-д зочилж хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах санал тавьсан нь Захиргааны зөвлөлийн хурлаар дэмжигдэж, МУИС-ийн захирал А.Галтбаяр гарын үсэг зурсныг мөн сарын 26-нд Италийн Венец хотноо болсон “Венетонайт 2014” олон улсын арга хэмжээний үеэр Венецийн Их Сургуулийн захирал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр боллоо. https://news.num.edu.mn/?p=20373
  • “Их Британи улсад суралцах боломжууд” уулзалт боллоо-Их Британи-д төгсөгчдийн холбоо (UKAiM), Их Британийн элчин сайдын яам, МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран Чивнинг болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээр дамжуулан тус улсад магистрын зэрэг эзэмшихээр төлөвлөж буй оюутан залууст зориулан ээлжит уулзалтааамжилттай зохион байгууллаа. https://news.num.edu.mn/?p=20341

  • МУИС-ийн “Шилдэг багш” нар тодорлоо-“Багш нарын баярын өдөр”-т зориулан багш эрдэмтдийн оюуны үнэлгээг дээшлүүлэх, сургалт, судалгааны ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг жил бүр зохион явуулдаг уламжлалтай. https://news.num.edu.mn/?p=20348

  • МУИС-ийнхан Багш нарын баяраа тэмдэглэлээ-Энэ жил Багш нарын баярын 48 дахь өдөр тохиож байгаа билээ. МУИС, түүний салбар сургуулиудын багш, ажилтан, албан хаагчид 2014 оны 10 дугаар сарын 3-нд болсон тэмдэглэлт өдрөөрөө ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан, их сургуулийнхаа түүхэн замналд шинэхэн хуудас нэмлээ. https://news.num.edu.mn/?p=20411

  • “Бизнесийн удирдлагын дээд курс” сургалтын бүртгэл энэ сарын 20-ыг хүртэл явагдаж байна-Монгол улсын хөгжилд хувийн хэвшил, компаниуд, бие даасан бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байдаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл улс орны эдийн засгийн “ачааны хүндийг үүрэгч” байгууллагуудын “хөдөлгөгч хүч”, “уураг тархи” нь мэдлэг, чадвар сайтай менежерүүд, ажилтнууд байдаг. Тэдний мэдлэг, ур чадварын хөгжил, шинэчлэл бол улс орны ирээдүйд стратегийн ач холбогдолтой хөрөнгө юм. https://news.num.edu.mn/?p=20333

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар