Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
-
МУИС, Бизнесийн сургуулийн багш Б.Атарцэцэг: “ЗАЛУУ ҮЕ БИДЭНД АХМАД ЭРДЭМТЭН БАГШ НАРЫН “ДАСГАЛЖУУЛАЛТ” МАШ ЧУХАЛ” ярилцлагыг хүргэлээ. Жил бүрийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан МУИС-ийн хэмжээнд тухайн ондоо туурвисан бүтээл, эрдэм шинжилгээний ажил, мэргэжилдээ өсөж дэвжсэн байдал зэрэг 8 шалгуурт үндэслэн “Шилдэг залуу багш”-ийг тодруулдаг уламжлалтай. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараас Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрийн багш Б.Атарцэцэг шүүгчдийн онооны нийлбэр дүнгээр тэргүүлж, 2014 оны шилдгээр тодорсон билээ. Түүний үзэл бодлын ертөнцөөр аялж, сайтын уншигчиддаа хүргэсэн юм. https://news.num.edu.mn/?p=20648
-
БАГШ, АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД-МУИС-ийн SiSi систем дэхь багш, ажилтан, ажилчдын мэдээлэлд нэмэлт өөрчлөлт хийхээр боллоо. https://news.num.edu.mn/?p=20737
- Хятадын SIAS ОУ-ын их сургууль МУИС-тай хамтран ажиллах хүсэлт тавилаа-Хятадын SIAS ОУ-ын их сургуулийн Хятад хэл соёлын сургуулийн гадаад оюутны хөтөлбөр хариуцсан захирал Чу Жинжин, Хятад хэл соёлын сургуулийн гадаад оюутны хөтөлбөрийн оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Юу Пэнгвэй нар МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамтай уулзаж хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. https://news.num.edu.mn/?p=20764
-
Улсаны Их сургуулийн төлөөлөгчид МУИС-д айлчиллаа-Улсаны Их Сургуулийн Гадаад Харилцааны Албаны Дэд Захирал Sean Park, Солонгос Хэлний Дэд Захирал Jeong A Park нар МУИС-д айлчлан ирж дараах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.https://news.num.edu.mn/?p=20642
-
ЕБС-ИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛНО-МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс ЕБС-ийн байгалийн ухааны багш нарт зориулж “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтад нэвтрүүлэх боломж” сэдэвт мэргэжил дээшлүүлэх, төрөлжсөн сургалтыг 10 сарын 29-өөс 11 сарын 1-ний хооронд зохион байгуулахаар болсон. Сургалтад хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргэж байна. https://news.num.edu.mn/?p=20638
-
2002-2012 оны Дэлхийн топ судлаачдыг танилцууллаа-Өнөөдөр дэлхийн түвшинд хамгийн өндөр эшлэлтэй 3200 судлаачийг сүүлийн 11 жилд хэвлүүлсэн топ импакт фактортой өгүүллээр нь эдгээр нэр бүхий судлаачдыг үнэлсэн байна. 21 судалгааны чиглэлийн ирээдүйн хөгжлийг тодорхойлон чиглүүлж буй судлаачийн талаарх мэдээллийг хүргэж байна. https://news.num.edu.mn/?p=20694
- МУИС-д ажилладаг СУРГАЛТЫН ИНЖЕНЕР БОЛОН ИНЖЕНЕРҮҮДИЙГ сонгон шалгаруулалтад урилаа. https://news.num.edu.mn/?p=20750