МУИС Энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

МИУС-энэ-7-хонгт1111

  • МУИС-ийн шатарчид багаараа “Азийн оюутны аварга”-д оролцох эрх авлаа

Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын шатрын төрөлд МУИС-ийн 8 тамирчин өрсөлдөж, багийн төрлөөр 2 дугаар байр эзэлсний зэрэгцээ, чансаагаараа тэргүүлэн БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 10 дугаар сарын 18-25-ны хооронд болох АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо. https://news.num.edu.mn/?p=24284

  • Оюутнуудад 1000 ном үнэ төлбөргүй тараагдлаа

Салбартаа амжилттай яваа МУИС-ийн ЭЗС-ийн хэсэг төгсөгчдийн өөрсдийн халаа, ид суралцаж буй дүү нартаа Сангийн яамнаас 12 төрлийн номыг хандивлах санаачилгыг дэмжиж, МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв, ОХ-ны гишүүдийн хамтаар өнөөдөр “Номтой оюутнууддаа” мэргэжлийн чиглэлээрх 1000 номыг мэдлэг оюунд нь хандив өргөн, тараалаа. https://news.num.edu.mn/?p=24293

  • “Боловсрол судлал” сэтгүүл цахим хэлбэрт шилжиж, өгүүллээ байршуулах эрх хүн бүрт нээлттэй боллоо

МУИС-ийн ТДС-ийн дэргэдэх Мэргэжлийн Дидактикийн Сургалт Судалгааны Төвөөс эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” сэтгүүл 2014-2015 оны хичээлийн жилээс цахим хувилбарт шилжиж, ӨНӨӨДРӨӨС (2015.03.20) эрдэм шинжилгээний өгүүллийг онлайнаар авч эхэллээ.  https://news.num.edu.mn/?p=24320

  • Чехийн их сургуулиудад үнэ төлбөргүй сурч, Европын холбооны дипломтой төгсөх боломжтой

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех улс (БНЧУ)-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Их сургуулийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим хамтран зохион байгуулсан “Чех судлал ба БНЧУ-д суралцах боломж” өдөрлөгөөр элчин сайд хатагтай Ивана Гроллова, Монгол Улсын Их хурлын гишүүн С.Оюун, Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П.Нямаа МУИС-ийн ректор д-р, проф. Р.Бат-эрдэнэ, ШУС-ийн ХУС-ын захирал д-р, проф. Д.Сайнбилэгт нарын хүндэт зочид оролцож Европт сурах боломжуудын талаар оюутнуудад сонирхолтой бөгөөд чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгаснаар суралцах урам зоригийг нь ирэлсэн явдал болсон. Энэ үеэр Чех улсад суралцаж төгссөн болон суралцахаар зэхэж байгаа оюутнуудын төлөөллүүд товчхон танилцуулга хийжээ. https://news.num.edu.mn/?p=24340

Энэ долоо хоног МУИС-ийн оюутнуудын авьяас билэг тодоор гэрэлтсэн бахдам үйл явдлууд ээлж дараалан өрнөснөөрөө онцлог байв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар