МУИС энэ долоо хоногт

Share Button

МУИС  нь энэ  долоо хоногт болсон үйл явдлын хураангуй тойм мэдээллийг уншигч та бүхэндээ нийтлэн хүргэж байна.  Өнгөрч буй долоо хоногт МУИС-д олон үйл явдал арга хэмжээ болж өнгөрлөө.

МУИС-ийн Оюутан Монголын ирээдүй

МУИС-ийг 2015-2016 оны хичээлийн жилд 2418 бакалавр,  354 магистр, 8 доктор амжилттай дүүргэж,  эрдэмтэн профессор, удирдлагуудаас мэргэжлийн ромбо дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авсан баярт өдөр өнөөдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болж өнгөрлөө.  Сургуулиа амжилттай төгсөж ажил амьдарлын гараагаа эхэлж буй ирээдүйн чадварлаг залуустаа амжилт хүсье.

2

Мөн Хууль Зүйн сургуулийн оюутнууд СБД-ийн II амаржих газарт 7 сая төгрөгөөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч дөрвөн ширхэг аппаратыг бэлэглэлээ. Энэхүү ажлыг оюутнууд 2014 оноос хойш санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ. Сайн үйлсийн аян зохион байгуулсан оюутан залуустаа МУИС-ийн эрдмийн зөвлөлийн хамт олны өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

apparat4-140945-965515361

Экологийн боловсролын төв Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарлагдсан “Дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд музей үзүүлэх” зөвлөхийн бус үйлчилгээний ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 5 дугаар сарын 31-ний хооронд амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

6

Европын Холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус IMPAKT (  http://www.impakt-asia.eu/  )  хөтөлбөрт МУИС-аас нийт 36 багш, мэргэжилтэн, оюутан  өргөдөл мэдүүлсэнээс  дараах нэр бүхий 8 хүн  2016-2017 оны хичээлийн жилд Европын их дээд сургуулиудад  бүтэн тэтгэлэгээр суралцахаар шалгарсан.

Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг ШУДЯН нь 1932 онд Японы эзэн хааны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэгч Японы тэргүүлэх байгууллагуудын нэг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор дамжуулан уншина уу. 

МУИС-ийг 2418 бакалаврын оюутан төгсөж мэргэжлийн диплом гардан авлаа https://news.num.edu.mn/?p=35685

МУИС-ийн оюутнууд II Амаржих газарт нярайн хүчилтөрөгчийн аппарат бэлэглэлээ https://news.num.edu.mn/?p=35673

Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрт тэнцэгчдэд баяр хүргэе! https://news.num.edu.mn/?p=35702

“Байгаль орчны боловсролыг багаас нь” танин мэдэхүйн аян амжилттай хэрэгжив https://news.num.edu.mn/?p=35643

Москваг хотын нэрийг химийн шинжлэх ухаанд мөнхлөв https://news.num.edu.mn/?p=35633

ШИНЖЛЭХ УХААНЫГ ДЭМЖИХ ЯПОНЫ НИЙГЭМЛЭГ /JSPS/-ИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА https://news.num.edu.mn/?p=35655

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  https://news.num.edu.mn/?p=35670

Зуны сургалт зохион байгуулагдана https://news.num.edu.mn/?p=35677

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар