“Торгоны Замын Их Сургуулиудын Сүлжээ” их сургуулиудын оюутнуудын дунд гэрэл зургийн болон эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

Share Button

МУИС нь нийт 22 улсын 50 их дээд сургууль багтдаг “Торгоны Замын Их Сургуулиудын Сүлжээ” байгууллагын гишүүн бөгөөд уг байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн билээ. Тус байгууллагаас жил бүрийн ээлжит чуулганы өмнө зөвхөн гишүүн сургуулиудын оюутнуудын дунд тодорхой сэдвийн хүрээнд гэрэл зураг, эссэ бичлэг, захидалын уралдаан зарладаг юм.

Энэ жилийн уралдаанууд дараах сэдэвүүдийн хүрээнд зохион байгуулагдах тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.

Гэрэл зургийн уралдаан:

(PHOCOS) 2018 гэрэл зургийн уралдаан нь “Masks and People along the Silk Road” сэдвээр болно. Оролцох оюутан өөрийн авсан дээд тал нь 5 гэрэл зураг илгээх

Хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 31-ний дотор

Хүлээн авах хаяг: sunofficialphocos@gmail.com хаягаар явуулна. Явуулах захиандаа “PHOCOS2018_Your full name” гэж гарчиг өгнө.

Жишээ нь: “PHOCOS2018_Bold BAT”. Тэмцээний шалгаруулалтын дүн 2018 оны 6 дугаар сарын 15-нд гарна.

Захидал болон эссэ бичлэгийн уралдаан:

(WRICOS) захидалын уралдаан нь Mother”, эссэ бичлэгийн “Any story or fairy tale about Silk Road in the author’s country” сэдвээр болно.

Хугацаа: 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор

Хүлээн авах хаяг: sunoffcialwricos@gmail.com хаягаар явуулна.

Тэмцээнд шалгарч Гран При шагнал авсан оюутныг 2018 оны 8 дугаар сарын 31-нд Венец (Итали) хотод болох 4 дүгээр Ерөнхий Чуулганы Баярын ёслолын үеэр зохион байгуулах шагнал гардуулах үйл ажиллагаанд уригдах юм.

Түүнчлэн Венецийн Ca ‘Foscari University-тэй хамтран 2018 оны 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 1-ний хооронд Италийн Венецийн их сургуультай хамтран зохион байгуулах бүх хөтөлбөрүүдэд ажиглагчаар оролцож болно. Оролцох бүх зардалыг (2 талын онгоцны тийз, байр, хоол болон Венец хотоор хийх соёлын аялал) “Торгоны Замын Их Сургуулиудын Сүлжээ” байгууллага хариуцна.

Тэмцээнд хэрхэн оролцох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sun-silkroadia.org/eng/view/board_view.php?tbl=notice&code=1000767 цахим хуудаснаас авна уу.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар