МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Өвөрзайсан сургалт, судалгаа, үйлчилгээний төв”-д амжилттай зохион байгууллаа.
Хөтөлбөрийн удирдамж болон ерөнхий төлөвлөгөөг ЭШИХ, ТДТ-ийн мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн танилцууллаа.
БС-ийн Менежментийн тэнхмийн дэд проф., Бизнес Консалтинг төвийн захирал Н.Батдэлгэр “Баг бүрдүүлэлт” сэдвээр сургалт явууллаа.
БС, Бизнес Консалтинг төвийн менежер Н.Батсүх “Загварчлах сэтгэлгээ” сэдвээр
БС-ийн Менежментийн тэнхмийн эрхлэгч, дэд проф Д.Энх-Отгон “Бизнес-модель Канвас” сэдвээр сургалтыг амжилттай явууллаа.
Энэхүү сургалтад ХШУИС-ийн Ургамлын биотехнологийн лаборатори ахлах багш, доктор Б.Даваапүрэв, Шинэ материалын лаборатори доктор Б.Цэрэнханд, Сэргээгдэх эрчим хүчний лаборатори дэд проф, доктор А.Амарбаяр, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори доктор Д.Эрдэнэбаатар, ШУС-БУС-ын Эмчилгээний хүнс ба байгалийн нэгдлийн химийн лаборатори дэд проф, доктор Б. Мөнхжаргал, доктор Б. Туяагэрэл, Байгалийн нэгдлийн химийн лаборатори дэд проф, доктор Ш. Наранмандах, БС-ийн Менежментийн тэнхмийн багш магисрт Д. Батцэцэг, ОУХНУС-ийн дэд проф, доктор С. Энхцэцэг, ШУС-БУС Н. Эрдэнэболор нараар ахлуулсан магистр, бакалаврын оюутнууд хамтарсан баг бүрдүүлж оролцлоо.
Сургалтын үед багш, оюутны хамтарсан старт ап байгуулах олон шинэ, санал, санаачлага дэвшүүлэгдсэн ба цаашид стартап багуудад менторын үйлчилгээ үзүүлэх, багуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, старт ап төслийг төлөвлөх, танилцуулах зэрэгт тодорхой зорилтот сургалтуудыг явуулах ба 2018 оны 10 дугаар сарын 20-26-нд стартап төслүүдийн эцсийн сонгон шалгаруулалтыг явуулах болно.