Мэдээ

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн зөвлөх профессор Д.Дорж Ардын багш цол хүртлээ 

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн зөвлөх профессор, МУИС-ийн ректор асан Дайчаагийн Дорж Монгол Улсын Ардын багш цол хүртлээ.  Тэрбээр, МУИС-ийг хөгжүүлэх, химийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх цаашлаад химийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь ...

Сөүлийн үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит 2024 оны хаврын элсэлтийн докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

МУИС-тай хамтын ажиллагаатай дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг Сөүлийн үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Тус тэтгэлэг нь хөгжиж буй орнуудын үндэсний тэргүүлэх их дээд сургуулиудын багш нарт зориулсан докторын хөтөлбөрийн бүрэн тэтгэлэг ...

“Багш, оюутны стартап-2023” хөтөлбөрийн хүрээнд менторын уулзалтыг зохион байгууллаа

“Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгээр МУИС-иас хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап-2023” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 21, 22, 26-ны өдөр “Стартап ментор уулзалт”-ыг тус хөтөлбөрт оролцогч багуудад зориулан гарааны бизнес амжилттай ...

“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

МУИС-ийн захирал Д.Бадарч, Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ний гүйцэтгэх захирал Марк Мелеард нар өнгөрөгч баасан гаригт “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь цөмийн болон химийн технологи, геологи, уул уурхайн салбарын ...

Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч Виктор Франкд Хүндэт доктор цол олголоо

ХБНГУ-ын Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улс, ХБНГУ-ын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, судалгааг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн суурин төлөөлөгч Виктор Франкт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн Шинжлэх Ухааны ...

“Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэ цэн ба тогтвортой байдал” олон улсын бага хурлыг зохион байгууллаа

“Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэ цэн ба тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны зургадугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Хурлыг МУИС-ийн Бизнесийн сургуулиас санаачлан, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт дэмжин оролцжээ. ...

ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “URGENT” төслийн хүрээнд цахим хичээл боловсрууллаа

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд дараах таван хичээлийг сайжруулж, цахим хэлбэрт шилжүүлэв. 1. Хүрээлэн буй ...

ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “URGENT” төслийн оролцогч талуудын уулзалт боллоо

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд хамтран ажиллахаар ойлголцсон (LoI) дараах байгууллагууд хотын цэнхэр ба ногоон ...

“Хүрээлэн буй орчны инженэрчлэл” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн зургадугаар хурал амжилттай болж өндөрлөлөө

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж буй өнөө үед сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд нь улс орны тогтвортой хөгжилд нэн чухал юм. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, орчны бохирдол, ...

МУИС-ийн 78 дахь удаагийн Эрдмийн баяр боллоо

Монгол Улсын Их Сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ийнхүү МУИС-иар овоглох Монгол орныхоо хөгжлийг түүчээлэх, 2400 гаруй суралцагч их сургуулиа төгслөө. Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар