МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • Орос-Монголын найрамдлын сарын хүрээнд  ГХСС-ийн Слав судлалын тэнхим Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран  “День России” баяр зохион явуулсан юм. Слав судлалын тэнхимийн орос хэлний салбарын оюутнууд нэг өдрийг орос дуу дуулж, шүлэг уншиж орос орны түүх, хэл, соёл, зан заншилтай холбоотой уралдаанд авхаалж самбаагаа сорьж, судалж буй хэл, соёлоо хэрхэн сурснаа харуулж, сурталчиллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://news.num.edu.mn/?p=14123
  • Улсын электроникийн XV дахь удаагийн олимпиад өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж МУИС амжилттай оролцлоо. Улсын олимпиадад П.Түвшинтөр, Г.Мөнхбаяр, О.Соёлсайхан нараар удирдуулсан МУИС-ФЭС I-р баг 34,267 оноогоор аварга болж алтан медаль, ШУТИС-КТМС 34,089 оноогоор II байр мөнгөн медаль, ШУТИС-МХТС 30,4 оноогоор III байр хүрэл медаль хүртэснээр МУИС улсын олимпиадад тэргүүн байр эзэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14113
  • МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхимийн багш Лхагва овогтой Ариунцэцэг 2013 оны 11-р сарын 04-ний өдөр АНУ-ын Уайомингийн Их Сургуульд “Dynamics of Aboveground Net Primary Production of Boreal Steppe of Northern Mongolia” сэдэвт докторын диссертацийн ажлаа амжилттай хамгааллаа. Энэхүү ажил нь Олон улсын удаан хугацааны экологийн судалгааны сүлжээний хүрээнд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт тус тэнхимээс хэрэгжүүлж ирсэн урт хугацааны цогц судалгааны нэгэн хэсэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14089
  • Бизнес, инженерийн чиглэлийн оюутан залуусын дунд Шведийн Шнайдер Электрикээс “Ногоон хот 2014” хотын эрчим хүчний байгальд ээлтэй менежментийн шилдэг санаа шалгаруулах уралдаан зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14096
  • “Дэлхийн философийн өдөр”-т зориулан философийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд Эрдэм Шинжилгээний Бага Хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурал нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд 2013 оны 11-р сарын 18-нд зохион байгуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр эхний шалгаруулалтыг явуулж, шалгарсан илтгэлийг эцсийн шалгаруулалтанд оруулна. Эцсийн шат нь 11-р сарын 20-нд болно. Эрдэм шинжилгээний хурал 2013 оны 11-р сарын 21-ний 16.00 -18.00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14152
  • 2013 оны 11 дүгээр сарын 20-нд Дэлхийн Философийн өдөрт зориулан философийн мэргэжлийн оюутнуудын дунд философийн халз тулаан зохион явуулах гэж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14155
  • Монголын геофизикчдийн мэргэжил сурталчлах уламжлалт өдөрлөг болон Монголын Геофизикийн Холбооны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд зохиогдох Эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1300-1700 цагийн хооронд  МУИС-ийн хичээлийн төв байрны Дугуй танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14180
  • Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журмын дагуу, БШУЯ-ны 2010 оны 492 тоот тушаалаар баталсан Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийн 4.2 дахь заалтыг үндэслэн  дараах нэр бүхий хүмүүст Докторын зэрэг диплом олголоо. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14198
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар