МУИС- энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын их сургууль, “Таван толгой” ХК  2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэл хамтран ажилллах Санамж бичигт МУИС-ийн захирал Д-р А.Галтбаяр, “Таван толгой” ХК-ний гүйцэтгэх захирал Р.Сэддорж нар гарын үсэг зурлаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл:   https://news.num.edu.mn/?p=15557

  • МУИС-ийн ЭЗ-ийн тэргүүлэгчдийн хуралдааны мэдээлэл

 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлосон Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлыг МУИС-ийн Дүрэм шинэчлэн боловсруулах ажлын хэсгээс Дүрмийн шинэчилсэн хувилбар боловсруулж Эрдмийн зөвлөлийн хороодоор хэлэлцүүлэхэд бэлэн болгох хүртэл хугацаагаар хойшлууллаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=15538

  • HORIZON 2020- Багш, судлаачдад

Мэри Склодовска Куригаас Биотехнологийн чиглэлээр судалгаа хийж буй судлаачдын ажлыг санхүүжүүлэх хөтөлбөр зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл:   https://news.num.edu.mn/?p=15544

  • МУИС-ийн дүрмийн талаарх санал

МУИС-ийн дүрэм шинэчлэн боловсруулах ажлын хэсгээс Дүрмийн шинэчилсэн хувилбарт оруулах саналыг Сургууль, тэнхим, багш ажилчидаас авч байна.  Дэлгэрэнгүй мэдээлэл:    https://news.num.edu.mn/?p=15548

  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2014-2015 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгох тул Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  Дэлгэрэнгүй мэдээлэл:     https://news.num.edu.mn/?p=15476

  • THE 2013 NOBEL PRIZES: SUCCESSFUL THOMSON REUTERS PREDICTIONS

In the second week of October, the customary announcement of the Nobel Prizes elevated a small group of scientists to worldwide fame. But even before the Nobel committee declared its selections, most of the winners had already been identified as likely Nobel recipients by Thomson Reuters, as part of its annual selection of Citation Laureates. Дэлгэрэнгүй мэдээлэл:      https://news.num.edu.mn/?p=15531

  • МУИС-д Германы Эрдмийн Солилцооны Албаны “Dialogue on Innovative Higher Education Strategies” хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Халлегийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Их Сургуультай хамтран Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны дэмжлэгтэйгээр хэрэгждэг  “Dialogue on Innovative Higher Education Strategies” (DIES) хөтөлбөрийг 2014 оны 2-р сараас 2017 оны 12 сар хүртэл хугацаанд хэрэгжихээр боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл:      https://news.num.edu.mn/?p=15581

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар