Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- Төсөл хэрэгжүүлэх саналын урилга
МУИС судалгаа, ахисан түвшний сургалтынхаа өнөөгийн байдалд цогц үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахын тулд доорхи төслүүдийг нээлттэй зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15943
- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тогтоол Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16074
- Сөүлийн үндэсний их сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт МУИС-ийн 2 багш шалгарлаа
Азийн хөгжиж байгаа орны авьяаслаг залуу багш, судлаачдад анх удаа зориулж олгож байгаа Сөүлийн үндэсний их сургуулийн ерөнхийлөгчийн тэтгэлэг /Seoul National University President Fellowship/-ийг МУИС-ийн ОУХС-ийн багш Д.Оюунцэцэг болон ГГС-ийн багш Л.Жамбажамц нар авч докторын зэргийн хөтөлбөрт уг сургуульд суралцахаар боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15935
- Профессор С.Дулам, доктор Г.Нандинбилиг нар Германы Боннын Их сургуульд ажиллаад ирлээ
Дэлхийн монгол судлалын нэгэн томоохон төв болсон Фридрих Вильгелмийн Их сургуулийн хуучнаар Төв Азийн семинарт монгол судлалын төв хаагдаад хоёр жил болсон боловч өнгөрсөн 4-р сараас үйл ажиллагаагаа дахин эхэлсэн билээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15982
- БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу 2014 онд Чэжүгийн үндэсний их сургууль /Jeju National University/-д магистр, докторын сургалтанд хамрагдахыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15914
- Судалгаа, боловсруулалтын олон улсын төвшин, чиг хандлагын судалгааг АНУ-ын ҮШУ-ны сангаас гүйцэтгэжээ.
Судалгаа, боловсруулалтын олон улсын төвшин, чиг хандлагын судалгааг АНУ-ын ҮШУ-ны сангаас гүйцэтгэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15917
- UB Impulse 4 “Чанартай өсөлт” ЭШ-ний хэлэлцүүлэг болно
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн хамтран цувралаар зохион байгуулж буй ээлжит UB Impulse 4 “Чанартай өсөлт” сэдвээрхи олон нийтийн лекц, хэлэлцүүлэг 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15948
- “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 31-нд тохиосон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15951
- Япон хэл, соёлоор мэргэшиж буй оюутан, ЕБС-ийн багш нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15968
- Судалгаа, инновацийн ажилдаа Европын холбооноос санхүүжилт авах боломжийг багш нартаа сонордуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16054
- “Сургалтанд мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам ICT-EDU 2014″ олон улсын хурал 2014 оны 5 сарын 6-8-нд болно.
ШУТИС, ЮНЕСКО-гийн Мэдээллийн технологийн хүрээлэн хамтран “Сургалтанд мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам ICT-EDU 2014″ сэдэвт олон улсын хурлыг 2014 оны 5 сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл https://news.num.edu.mn/?p=16057
- Солонгос улсын магистр, докторын оюутнуудад зориулсан 2014 оны засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Солонгосын дээд боловсролыг найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай орнуудын оюутнуудад хүргэж, сургуулиудын оюутан солилцоог дэмжих зорилготой Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16069