МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.МИУС-энэ-7-хонгт2

  • УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЬЕ“УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ АВИЛГАЛЫН  ХЭЛБЭР БА ҮР ДАГАВАР: ХЭРХЭН АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭЖ, САЙН  ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ВЭ?”  сэдвээр олон нийтийн лекци, хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөрийн захирал Др. Штефан Ханселманн, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн төслийн зохицуулагч Ч.Оюунгэрэл, МУИС-ийн захирал А.Галтбаяр, МУИС, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцож санал бодлоо хэллээ. https://news.num.edu.mn/?p=20476

  • МУИС ГЕРМАНЫ НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛААР БОЛЛОО– МУИС нь Бүтцийн өөрчлөлтөөрөө Нийтийн удирдлагын шинэ салбар сургуультай болсон билээ. Үйл ажиллагаа эхлээд удаагүй, туршлага хуримтлуулж яваа эхэн үед нийтийн удирдлагын чиглэлээр тэргүүн туршлагатай орнуудын нэг Герман улс тэр дундаа Германы Нийтийн удирдлагын судалгааны сургуулиас сургалт судалгааны тал дээр зөвлөгөө авах, суралцах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээг тус сургуулийн захирал доктор, профессор Jan Zeikow биечлэн хийсэн бөгөөд гадаадын олон оронд энэ чиглэлээр зөвлөгөө өгсөн арвин туршлагатай эрдэмтэн юм. https://news.num.edu.mn/?p=20496
  • SATREPS төслийг танилцуулах уулзалт-SATREPS (Science and Technology Research Partnership for Sustainable Development) нь Япон улсын шинжлэх ухаан, технологийн агентлаг (Japan Science and Technology Agency), Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Japan International Cooperation Agency) хоёр хамтран хэрэгжүүлдэг судалгааны төсөл юм. https://news.num.edu.mn/?p=20529

  • Японы “KOBE” Их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагаа хүчин төгөлдөржлөө-МУИС үүсгэн байгуулагдсан цагаас хойш Олон улсад хамтын ажиллагаагаа бэхжүүлсний дотор Япон улсын их, дээд сургуулиудтай эрчимтэй хамтарч иржээ. “KOBE” их сургууль нь 39 дэх сургууль болоод байна. 2 сургууль хоорондын гэрээнд хамтарсан судалгаа хийх, багш болон бакалавр, магистрын түвшний оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, бүтээл туурвилыг харилцан солилцох зэрэг ажлуудыг тусгажээ. https://news.num.edu.mn/?p=20567

  • ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН СЕМИНАР БОЛЛОО-МУИС-ийн Бизнесийн сургууль нь Монгол Улс дахь бизнесийн сэтгүүлзүйн хөгжилд хувь нэмрээ оруулах, тус салбарыг шинжлэх ухааны онол, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байхад туслах, бизнесийн мэдээллийн урсгалд оролцох, сэтгүүлчидтэй хамтран ажиллах зорилгоор семинарыг зохион байгуулжээ. https://news.num.edu.mn/?p=20608

  • МУИС-ийн СУРГАЛТЫН ИНЖЕНЕР, СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫГ сонгон шалгаруулалтад урьж байна- https://news.num.edu.mn/?p=20575

  • Эрдэм шинжилгээний хурал болно-Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхим байгуулагдсаны 75 жилийн ойн ажлын хүрээнд “Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын  агуулга, арга зүйн болон сэтгэл зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2014 оны 12 сарын 12-ны өдөр болно. https://news.num.edu.mn/?p=20513

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар