Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд дахин сонордуулахаар тоймлон хүргэж байна. МУИС нь Үндэсний Их Сургууль болохын хувьд гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд мөн Их сургуулийн өөрийн болоод албан байгууллага, хувь хүний нэрэмжит 10 орчим тэтгэлгийг оюутнууддаа тогтмол олгодог билээ. Их сургуулиас зарлагдаж буй гадны их дээд сургуулиудын солилцооны хөтөлбөр бол үүний нэг хэлбэр бөгөөд оюутнуудын хамрагдах байдал тун тааруу байдгийг энэ долоо хоногт онцлон хөндөж байгаагийн зэрэгцээ тавдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй Тэтгэлэг олгох нийтлэг журмаа танилцуулахаар хэд хэдэн материалд дурдан хүргэлээ. Мөн түүнчлэн нас харгалзахгүй тархаж буй улаан бурхан өвчнөөс урьдчилах сэргийлэхийг оюутан залуусдаа дахин анхааруулъя. Мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.
- POSCO TJ Сангийн нэрэмжит тэтгэлгийн МУИС-ийн 15 оюутан гардлаа
https://news.num.edu.mn/?p=26420
-
2015-2016 онд Япон улсын Нийгата Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
https://news.num.edu.mn/?p=26245
-
МУИС-ийн нэрэмжит НОГООН ТӨГӨЛ тэллээ
https://news.num.edu.mn/?p=26258
-
“Цацрагийн биологийн орчин үеийн асуудал” сэдвээр онлайн семинар өрнүүллээ
https://news.num.edu.mn/?p=26444
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ- Өмнө нь дарагдсан улаан бурхан өвчин дахин эрчээ аван дэгдэж, бага насны хүүхдүүдээс гадна сурагч оюутнууд ч ихээр өртөж байгаа тул Та бүхэн өөрсөддөө болон бусдадаа анхаарал тавин улаан бурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг заавал авахыг анхааруулж байна…
https://news.num.edu.mn/?p=26390
-
Б.Энхжаргал: “МУИС шинжлэх ухаанч оюутнуудаа ТЭТГЭЛГЭЭР дэмжинэ”- УДАХГҮЙ МУИС-ийн ТЭТГЭЛЭГ, ЯПОНЫ Mitubishi UFJ Foundation-ний НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ, ТАЙВАНИЙ ИРГЭН Uni Urta-ийн НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГҮҮД ЗАРЛАГДАНА
https://news.num.edu.mn/?p=26433