Мэдээ

Приштинагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

[English below] MУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбар Бүгд Найрамдах Косово Улсын Приштинагийн “Хасан Приштина” их сургуулийн математик, байгалийн ухааны факультеттай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. Талууд хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний ажилтан, оюутнуудыг харилцан солилцох, ...

“Олон нийтийн оролцоотой хот төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн профессорын баг, Оюутны Skyline клубтэй хамтран салбарын судлаач, мэргэжилтнүүдийг урьж уулзалт, хэлэлцүүлэг цувралаар зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 2025 оны 5 дугаар сарын ...

МУИС-ийн багш, ажилтанд зориулсан “Стрессийг даван туулах нь” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа 

        Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс МУИС-ийн багш ажилтанд зориулсан “Стрессийг даван туулах нь” нээлттэй өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйчид ...

“Ази судлал” олон улсын эрдэм шинжилгээний XI хурал болж байна

Тус хурлыг энэ жил ШУТИС зохион байгуулж буй бөгөөд хурлыг нээж ШУТИС-ийн Шинжлэх ухаан, инновац эрхэлсэн проректор, доктор профессор Д.Цолмонбаатар, МУИС, ШУС, ХУС хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн ...

 “Докторын боловсролын чанарын шинэчлэл” сургалт, семинарыг зохион байгууллаа 

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс “Докторын боловсролын чанарын шинэчлэл” сургалт, семинарыг өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалт, семинарыг “University of British Columbia”-ын судлаач Г.Орхон удирдан явуулав.  Сургалтаар докторын ...

МУИС-ийн төгсөгчдийн төлөөлөлтэй “МУИС-ийн хөгжилд төгсөгчдийн оролцоо” чөлөөт уулзалтыг зохион байгууллаа

МУИС-ийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд ажил олгогчдын түвшинд ажиллаж буй МУИС-ийн төгсөгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалтыг хийлээ. Уулзалтаар МУИС-ийн хөгжилд төгсөгчдийн оролцоог хангах, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, төгсөгчдийн сүлжээг идэвхжүүлэн, уулзалт, ...

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа МУИС-ийн Жендэр судлалын төвд “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа

Монгол улсын Улсын Их Хурал 2023 онд “Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан “Алтай дамнасан чуулга уулзалт”-ын хэрэгжилтэнд ихээхэн анхаарч, Азийн сангийн дэмжлэгтэйгээр МУИС- д Жендэр судлалын магистрын хөтөлбөр нээх, ...

МУИС-ийн профессор Я.Отгонсүрэнгийн нэрэмжит “Маркетинг, Худалдааны хөгжлийн асуудлууд” сэдэвт оюутан, суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал болно

Эрдэмтэн багш, судлаач оюутан залуус та бүхнийг МУИС-ийн профессор Я.Отгонсүрэнгийн нэрэмжит “Маркетинг, Худалдааны хөгжлийн асуудлууд” сэдэвт оюутан, суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Уг хурал нь 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт профессор Я.Отгонсүрэнгийн ...

Эдийн засгийн Бүсүүдийн анхдугаар зөвлөгөөн Хангайн бүсээс эхэллээ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Өмнөх “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” буюу  2001 онд Улсын Их ...

Оюуны өмчийн өдөрлөгт урьж байна

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МУИС. Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Оюуны өмчийн өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Багш судлаач, оюутан залуус та бүхнийг өргөнөөр ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар