Мэдээ

БМИҮЗ-ийн шинжээчдийн баг 2018 оны 4 дүгээр сарын 2-6-ны хооронд МУИС-д ажиллана

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөр байгууллагаа магадлан итгэмжлүүлэхээр өөрийн үнэлгээний тайланг бичиж 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн. БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчдийн баг 2018 оны 4 дүгээр сарын 2-6-ны хооронд МУИС-д ажиллана. ...

МУИС-ийн Төсвийн тооцооны журмын төсөлд саналаа өгнө үү

МУИС-ийн Төсвийн тооцооны журмыг шинэчлэх ажлын хүрээнд журмын төслийн эхний хувилбарыг та бүхэнд хавсралтаар танилцуулж байна. Журмын төсөлд та бүхэн саналаа met-2007@yahoo.com, boogiits@num.edu.mn  хаягаар 2018 оны 4 дүгээр сарын 3-ны 18.00 цагаас өмнө өгнө үү. [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/03/Tusviin-juram-first-draft.pdf”] Хөгжил, төлөвлөлтийн ...

Монгол Улсын Их Сургуулийн “Эрүүл-Оюун” эмнэлэг багш, ажилтан, оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

Монгол Улсын Их Сургуулийн эмнэлэг нь 1942 оноос Бага эмчийн салбартайгаар анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2005 онд НЭМГ–аас эмнэлгийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авч “Эрүүл-Оюун” нэртэйгээр ажиллаж байна. “Эрүүл-Оюун” эмнэлэг нь хүний их эмч З.Гаравсүрэн, ...

Гуравдугаар сарын 29-ний 16.00 цагаас гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

Өнөөдөр /2018.03.28/ МУИС-ийн хичээлийн бүх байрууд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар ...

ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагийн 16:00 ...

МУИС-ийн дэргэдэх гарааны компанийн анхны бүтээгдэхүүн “Phyto-acne” зах зээлд гарахад бэлэн боллоо

МУИС-ийн эрдэмтэн судлаачдын судалгаа, хөгжлийн ажлын үр дүнд бий болсон “Залесовын зэдгэлж (Comarum salesovianum (Stehp.) Aschers) ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” нэртэй шинэ бүтээлд Монгол улсын Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн 4182 ...

Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн V тэмцээн болно

Хамрах хүрээ, зорилго: Газарзүй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн багш, сурагчдын дунд зохиогдох бөгөөд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, Аймаг, Нийслэл, Улсын олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилготой. Зохион байгуулагч: МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ...

“Хими, биологийн инженерчлэлийн салбар дахь оюуны өмчийн асуудал” сургалт болно

Сургалтын зорилго: Хими, биологийн инженерчлэлийн салбарын судлаачид патентийн мэдүүлэг гаргах, патентийн мэдээлэл ашиглах, хайлт хийх зэрэгт аргазүйн зөвлөмж өгөх болон практик дадлага хийх. Сургагч багш: ОӨУБЕГ-ийн Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл Хэзээ, хаана: 2018 оны 3 ...

МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн Оюутны урлагийн их наадам болно

ЗОРИЛГО: Сонгодог, ардын уламжлалт болон орчин үеийн урлагаар дамжуулан оюутан залууст амьдралын эерэг, зөв үнэлэмж төлөвшүүлэх. МУИС-ийн урлагийн авьяастай оюутан залуучуудыг шалгаруулж МУИС-ийн оюутны нэгдсэн концертыг бүрдүүлэх. ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ: МУИС-ийн оюутны урлагийн баг, ...

УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИНД ХАМРАГДААРАЙ!

Улаан бурхан өвчин нь хүнээс хүнд агаар дуслын замаар маш хурдан тархаж, 100% халдварын индекс үзүүлдэг цочмог өвчин юм. Хавар, зуны улиралд илүү их дэгдэлт үзүүлдэг. 15-аас дээш насныхан илүү их өвдөх хандлагатай. Өвдсөний дараа насан ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар