Оюутан

Азийн бүсийн Хонгконг олимпиадад МУИС-ийн баг амжилттай оролцож мөнгөн медаль хүртлээ

Азийн бүсийн Хонгконг олимпиад 2024 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хонгконгод зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсаас МУИС, МТЭС-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай NUM-TTTs буюу компьютерын ухаан хөтөлбөрийн оюутан Т.Цэлмэг, Ж.Тамир, Ж.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй ...

Японы Осака их сургууль дээр хэрэгжсэн Сакура Сайнс хөтөлбөрт МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутнууд оролцлоо

2024 оны 11 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Японы Шинжлэх Ухаан, Технологийн Агентлаг (JST)-ийн зохион байгуулдаг “Sakura Science Exchange Program”-д МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн найман оюутан оролцлоо. Сакура Сайнс хөтөлбөр нь Японы шинжлэх ухаан, технологи, болон ...

Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Эрдэмтэн судлаач Гончиг овогтой Очирын нэрэмжит “Залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг”-ийг түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан 2021 оноос эхлэн 4 дэх жилдээ олгож байна. Химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй ...

“Global Green Challenger” хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа сунгагдлаа

Монгол-Солонгосын их дээд сургуулиудын хамтарсан “Global Green Challenger”-2 хөтөлбөр зарлагдлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн оюутан БНСУ-ын Инха их сургуулийн оютнуудтай баг болон Хакатон тэмцээнд орж, Инха их сургуульд зочлох боломж олдох юм. Иймд МУИС-ийн бүх ...

“STEM салбарт суралцаж буй охидыг дэмжих тэтгэлэг”-ийн эзэд тодорлоо

Монгол Улсын Их Сургууль, Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэг гардуулах ёслолыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд зохион ...

МУИС-ийн хүндэт доктор Дэвид Ричард Пикаскигийн нэрэмжит тэтгэлэг гардууллаа

Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Их Британи, Америк судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон тэнхимийн оюутнуудын дунд зарладаг МУИС-ийн хүндэт доктор, АНУ-ын Баруун Өмнөд Миннесотагийн их сургуулийн профессор Дэвид Ричард Пикаскигийн нэрэмжит тэтгэлэг 2024-2025 ...

“Япон Улсын хот төлөвлөлтийн хөгжлийн туршлага” сэдэвт нээлттэй тусгай лекц боллоо

Өнөөдөр /2024.12.16/ ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон МУИС хамтран хэрэгжүүлж буй “JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” хичээлийн хүрээнд зохион байгуулдаг нээлттэй тусгай лекц “Япон Улсын хот төлөвлөлтийн хөгжлийн туршлага” сэдвээр боллоо. Зочин ...

“Түрэг судлал” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх их дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Түрэг судлал” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12-р сарын 13-ны өдөр ...

УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит “Идэр оюуны ундраа” тэтгэлэг сунгагдлаа

УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит “Идэр оюуны ундраа” тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж    ҮНДЭСЛЭЛ   Дэлхий нийт мэдлэгт суурилсан эдийн засагт эрчимтэй шилжиж байгаа энэ цагт улс орнууд ирээдүйн хөгжлийн суурь нь шинжлэх ухаан, технологи гэдгийг тодорхойлж, энэ ...

Япон Улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

2024-2025 оны хичээлийн жилд зарласан Япон Улсын “Мitsubishi UFJ сангийн  тэтгэлэг”-т хүсэлт ирүүлсэн нийт 45 суралцагчдаас дараах 12 суралцагчийг МУИС-ийн ажлын хэсэг эхний шатанд шалгаруулав. “Мitsubishi UFJ” сангаас эцсийн шатны шалгаруулалтыг хийж тэнцсэн суралцагчдын нэрсийг ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар