МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлыг хэсэг МУИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Ганбаатар нар /2013.12.03/-ны өдөр зарим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=14918

  • “Ардчилсан хувьсгалын түүх” ярилцлага боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  “Ардчилсан хувьсгалын түүх”сэдвээр МУИС-ийн эрдэмтэн багш, оюутан залуустай уулзалт ярилцлага хийлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=14965

  • МУИС шилдэг судлаачдаа хүлээн авч уулзлаа

Судалгааны их сургуулиудыг эрэмблэхдээ зөвхөн Томсон Ройтерсийн мэдээллийн санг ашигладаг бөгөөд энэ жилийн 11 Нобелийн шагналтны наймыг Томсон Ройтерс өөрийн мэдээллийн сандаа тулгуурлан урьдчилан нэрлэж чадсан байна. МУИС  сүүлийн 3 жилийн хугацаанд судалгааны ажлын хамгийн нэр хүндтэй мэдээллийн сан болох Томсон Ройтерсийг төлбөртэйгээр ашиглаж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=14853

  • Ажлын хэсэг хичээлийн байруудын зураг, өрөө тасалгааны ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийлээ

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн ажлыг хэсэг 67 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн билээ. Ажлын хэсэг Байгаль, Нийгэм хүмүүнлэгийн салбар хороо, Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо, Бизнесийн салбар хороо, Хуулийн салбар хороо, Сургалтын албыг өөрчлөн байгуулах салбар хороо болон Эдийн засаг, төсөв санхүү бүртгэлийн албыг өөрчлөн байгуулах салбар хороо, Ажлын албаны салбар хороо гэсэн 7 салбар хороонд хуваагдан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14863

  • Монгол улсад анх удаа багц хөтөлбөрийг Боловролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүллээ

Сургалтын агуулга, чанарыг үндэсний хэмжээнд цаашилбал дэлхийн жишигт ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, боловсролын хамтын ажиллагааг идэвхижүүлэн дэмжих, тогтвортой хөгжлийг хангана хэмээн МУИС-ийн стратеги  төлөвлөгөөнд заасны дагуу Гадаад хэл соёлын сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын хүрээнд олон ажлыг амжилттай хийж дүгнүүлсэн. Үүний нэг тод жишээ нь тухайн сургуульд хэрэгжиж буй англи хэл шинжлэл, орос хэл шинжлэл, хятад хэл шинжлэл, япон хэл судлал, герман хэл судлал, франц хэл судлал хөтөлбөрийг гадаад хэл шинжлэл чиглэлээр , турк  судлал, солонгос судлал хөтөлбөрийг орон судлал чиглэлээр Монгол улсад анх удаа багц хөтөлбөрөөр Боловролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14848

  • Мицубиши корпорацийн тэтгэлэгийг оюутнуудад гардуулан өглөө

Монгол улсын их сургууль нь бакалавр, магистр, докторын түвшний нийт 22000 гаруй оюутан суралцагчтай 180-аад хөтөлбөртэй сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг билээ. 2013 оны 9 сарын 9-ний өдөр МУИС болон Мицубиши корпорацийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуралцаж МУИС-д суралцаж байгаа сурлага сайтай хэдий ч сургалтын төлбөрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа бакалавр магистр, докторын түвшний нийт 15 оюутныг жил бүр сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулж байхаар тогтсон. Үүний дагуу өнөөдөр Мицубиши корпорацийн тэтгэлэгийг оюутнуудад гардуулан өглөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14898

  • “Санхүүгийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт ОУ-ын Эрдэм шинжилгээний хурал болло

МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхим, ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн Улсын Их Сургуулийн Улаанбаатар дахь салбартай хамтарсан Олон Улсын Эрдэм Шинжилгээний хурал МУИС-ийн дугуй зааланд болж өнгөрлөө. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=14983

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар