МУИС Энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

МИУС-энэ-7-хонгт111

  • “МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2015 онд оюутан элсүүлэх журам” шинэчлэгдэн батлагдлаа      https://news.num.edu.mn/?p=24116

  • 2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны хөтөлбөр сонгох хяналтын тоог тогтоолоо-  https://news.num.edu.mn/?p=24087

  • БНМАУ-ын удирдагч, профессор Ж.Батмөнхийн хувийн цуглуулга дахь 1000 номыг төрөлх сургуульд нь хандивлалаа- Бизнесийн сургуулийн номын санг БНМАУ-ын Ерөнхий сайд, МУИС-ийн захирал асан Жамбын Батмөнхийн алдраар дуурсагдах ёслолын арга хэмжээнд гэргий А.Дариймаа нь хүрэлцэн ирж, ханийнхаа хувийн цуглуулга дахь 1000 номыг төрөлх сургуулийнх нь оюутнуудын мэдэлд шилжүүлсэн, түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж өнгөрлөө.   https://news.num.edu.mn/?p=24054

  • МУИС болон Күнзийн институтын хамтын ажиллагаа 10 жилээр сунгагдлаа-   https://news.num.edu.mn/?p=24053

  • Төгсөх ангийн 600 сурагч МУИС-аар аялж байнаМУИС нь Монголын Сурагчдын Холбоотай хамтран 2015-2016 оны хичээлийн жилд МУИС-д элсэн орох сонирхолтой ЕБС-ийн ахлах ангийн 600 сурагчийг МУИС-тай танилцах аялал зохион байгууллаа. https://news.num.edu.mn/?p=23895

  • МУИС-ийн ВОЛЕЙБОЛЧИД төрөлдөө III байр эзэлж “Оюутны Универсиад 2015″-ийн амжилтын буухиаг эхлүүллээ- Монголын Оюутны спортын Универсиад 2015 их наадам 1 дүгээр сард жудо бөхөөр эхэлж 2015 оны 3 дугаар сарын 2-оос 7-ны өдрүүдэд болсон волейболын тэмцээнээр үргэлжилт байна. МУИС-ийн Волейболын эрэгтэй шигшээ баг III, эмэгтэй баг II дугаар байр эзлэн, нийлбэр дүнгээр Гутгаар байрт шалгарснаар Оюутны спортын наадмыг амжилттай эхлүүллээ. Үлдсэн 11 төрөл 5 дугаар сарын 13-ныг хүртэл төлөвлөгдсөн хуваарийн дагуу болох тул оюутнууддаа амжилт хүсье.   https://news.num.edu.mn/?p=23948

  • Оюутны Орос хэлний олимпиадыг МУИС-ийнхан хошуучилж, ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдлаа2015 оны 3 дугаар сарын 7–ны өдөр магадлан итгэмжлэгдсэн 6 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог уламжлалт орос хэлний олимпиадад МУИС-ийн оюутнууд 2 ангиллын эхний 7 байрыг эзэлж, илт давуу амжилтыг үзүүллээ.  Сургалтын чанар, багшийн ур чадвар шавийн амжилтаар тодорхойлогдог. Үндэсний шилдэг их сургуулийн хамт олон болохоо дахин нэг сануулсан үйл явдал боллоо.  https://news.num.edu.mn/?p=24026

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар