Шуурхай

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 тоот “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, БСШУС-ын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” тушаал зэргийг үндэслэн Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоож хичээл, сургалтын үйл ажиллагааг зайн хэлбэрээр, цахимаар явуулах шийдвэр гаргасан.

Харин Улсын онцгой комиссын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/43 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж гарч танхимын хичээл эхлэх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгасан.

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгав.

Улсын Онцгой Комиссын 20-р хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах тогтоол батлав.

Энэхүү “Шуурхай” цэсээр дамжуулан дээрх шийдвэрүүдийн биелэлт, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хичээл, сургалттай холбоотой зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг оруулах болно.

Мэдэгдэл | МУИС-ийн нийт профессор багш, ажилтнуудын анхааралд

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг ...

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар