Гадаад харилцаа

МУИС Москвагийн хэл шинжлэлийн улсын их сургуультай хамтран ажиллана

МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний зорилтуудад чиглэсэн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын төрийн өмчит Москвагийн хэл шинжлэлийн улсын их сургуультай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах ...

Бүгд Найрамдах Буриад Улсын их, дээд сургуулиудын ректоруудын зөвлөлийн төлөөлөгчид МУИС-д айлчиллаа

Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад улсын боловсрол, шинжлэх ухааны яамны Тэргүүн дэд сайд Сандакова Наталья Юрьевна, Буриадын их сургуулийн ректор Дамдинов Алдар Валерьевич тэргүүтэй ...

Францын Сорбонны их сургуультай археологийн салбарт хамтран ажиллана

МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж Францын Сорбонны их сургуультай археологийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сорбоны их сургууль (Sorbonne Université, ...

Кюүшүгийн технологийн дээд сургуультай хамтран ажиллах санамж бичиг, оюутан солилцооны гэрээ байгууллаа

МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж Японы Кюүшүгийн технологийн дээд сургуультай хамтран ажиллах санамж бичиг, оюутан солилцооны гэрээ байгууллаа. Кюүшүгийн технологийн дээд сургууль (九州工業大学, ...

Латви Улсын Рига техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа 

МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж Латви Улсын Рига техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээ шинээр байгууллаа.    Рига техникийн их сургууль (Rīgas Tehniskā universitāte, ...

МУИС U-Multirank 2021 их сургуулиудын эрэмбийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үзүүлэлтээр дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг боллоо 

МУИС-ийн Стратегийн төлөвлөгөө 2016-2024-д бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтан орохоор заасан. Үүний тулд судалгааны хамрах хүрээ болон түвшинг сайжруулахаар “Олон улсын хамтарсан судалгаа хийдэг, дэд бүтцийг нь ашигладаг ...

Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн (Eötvös Loránd University, ELTE) багш болон оюутан солилцооны Erasmus+ тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна 

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлийн профессор, багш (2 хүн) болон ахисан түвшний оюутан (2 хүн) солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн ахисан түвшний оюутан эвсэл багш, профессор ...

Falling Walls Lab Mongolia‘21 форум болон ENGAGEx Mongolia уоркшоп хосолсон арга хэмжээнд урьж байна

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН, ДОКТОР, СУДЛААЧ, МЭРГЭЖИЛТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД  Эрхэм хүндэт Багш, судлаач Танаа,  Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia‘21 форум (1) болон ENGAGEx Mongolia ...

Дээд боловсрол: Ази, Европын бүсийн хуралд цахимаар оролцохыг урьж байна

Дээд боловсрол: Ази, Европын бүсийн хурал (ARC) нь Ази болон Европ тивүүд дэх дээд боловсролын байгууллагуудыг хамарсан цорын ганц яриа хэлэлцээрийн механизм бөгөөд АСЕМ-ын Боловсролын сайд нарын чуулга уулзалтын албан ёсны түнш юм. Тус хурлыг ...

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ (SDSN)-нд МУИС нэгдэн орлоо

НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Шийдлийн Сүлжээ (SDSN) нь Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа, бодлогын дүн шинжилгээ, хамтын ажиллагааг дэмжих зорилготой 2012 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар