Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- МУИС-ийн захирлын мэдээлэл
Монгол улсын ууган их сургууль МУИС хөгжлийнхөө 70 гаруй жилийн түүхэнд удаа дараа бүтэц зохион байгуулалт, агуулгын шинэчлэл хийж ирсэн. Энэ удаагийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт одоо суралцаж байгаа болон шинээр элсэх оюутан суралцагчдын хувьд ямар нөлөө, ач холбогдолтой байж болох талаар тодорхой мэдээлэл оюутан суралцагчдад хэрэгтэй байгаа тухай МУИС-ийн Оюутны холбоо, оюутны конгрессийн гишүүдээс санал гарсан. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14817
- Монгол Улсын Их Сургуульд магистрант, докторантаар суралцахыг урьж байна
МУИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн 2-р улирлын магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2013 оны 11 сарын 27-оос 2014 оны 01 сарын 02-ний өдрүүдэд http://burtgel.num.edu.mn хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14762
- Бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн салбар хороод ажилдаа орлоо
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн ажлын хэсгийн ерөнхий хорооны гишүүдийн нэгдсэн хурал өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хичээлийн нэгдүгээр байрны дугуй танхимд болж өнгөрлөө. МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн төсөл боловсруулах, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг 67 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ажлын хэсгийн хороод ажилдаа орлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14776
- “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа
Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас Монгол улсад шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр МУИС-ийн судлаач эрдэмтэн багш нарыг шагналаа. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14832
- Шинэ номын танилцуулга
МУИС-ийн Төв номын санд ирсэн шинэ номын мэдээг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14782
- ГГС-ийн “Аялал жуулчлалын менежмент” Магадлан Итгэмжлэгдсэн гэрчилгээгээ авлаа
МУИС-ийн ГГС-ийн “Аялал жуулчлалын менежмент”-ийн хөтөлбөр нь 2013 оны 10-р сарын 09-ний өдрийн Боловсролын Магадлан Итгэмжлүүлэх Үндэсний Зөвлөлийн 52 тоот тушаалаар Магадлан Итгэмжлэгдсэн Хөтөлбөр болж гэрчилгээгээ БМИҮЗ үүсгэн байгуулагдсны 15 жилийн ойн хурал дээр гардан авлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14689
- МУИС-ийн Оюутны холбооноос өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай ажлыг нэрлэлээ
Монгол Улсын их сургуулийн Оюутны холбооны төлөөллүүд МУИС-ийн захирал А.Галтбаяртай уулзаж өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд нэн түрүүнд анхаарч ажиллах ёстой ажлыг танилцуулж, “Оюутны оролцоо-Монгол улсын хөгжилд” чуулганаар хэлэлцсэн хэлэлцүүлгийнхээ санал дүгнэлтийг танилцуулж санал бодлоо хуваалцлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14700
- ERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөрийн танилцуулах уулзалт боллоо
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөр 2 дахь жилдээ зарлагдаад байгаа билээ. GATE хөтөлбөрийн танилцуулах уулзалтыг МУИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулж хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан залуус, багш ажилтанд өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=14788