Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн бэлтгэл ажлыг хангаж, шинэ бүтэц, зохион байгуулалтын төслийг боловсруулах ажлын хэсгийн товч тайлан
МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн бэлтгэл ажлыг хангаж, шинэ бүтэц, зохион байгуулалтын төслийг боловсруулах ажлын хэсгийг томилож, ажлын хэсэгт “МУИС-ийн шинэ бүтэц зохион байгуулалтын төслийг багш, оюутны оролцоог ханган боловсруулж ажлын товч тайлангаа гаргалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15164
- Ажлын хэсэг анхны хувилбараа гаргажээ
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн төсөл боловсруулах, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг 67 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Ажлын хэсэг нь Ерөнхий хороо, 7 салбар хороо, 4 хэсэг, 14 дэд хороонд хуваагдан ажилласан бөгөөд ажлын хэсэг анхны хувилбараа гаргаж танилцууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15130
- “МУИС-ийн дүрэм журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх” ажлын хэсгийн товч тайлан
МУИС-ийн захирлын тушаалаар байгуулсан “МУИС-ийн дүрэм журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх” ажлын хэсэг нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжид МУИС-ийн дүрэм хэрхэн нийцэж байгаа асуудлыг судлаж ажлын хэсгийн товч тайланг гаргалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15057
- “Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал”сэдэвт олон улсын эрдмийн бага хурал болж өнгөрлөө
Монгол Улс, Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал” сэдэвт олон улсын эрдмийн бага хурал 2013 оны 9-р сарын 30-аас 10-р сарын 3-ны өдөр МУИС-ийн физик электроникийн сургууль (ФЭС)-д болж өнгөрлөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15072
- “Орон нутгийн хөгжлийн онол, Улс төрийн газарзүйн онол” лекц боллоо
МУИС-ийн ГГС болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Газарзүйн Дээд Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ ёсоор тус сургуулийн профессор Хайшан 2013 оны 12 сарын 1-5-ны хооронд хүрэлцэн ирж, газарзүйн ухааны магистрант, докторантуудад “Хүн байгалийн харилцааны онол, Дундад улсын Газарзүйн шинжлэх ухааны хөгжил, Өвөр Монголын өндөрлөгийн нутаг бэлчээрийн цөлжилтийн шалтгаан, Орон нутгийн хөгжлийн онол, Улс төрийн газарзүйн онол” зэрэг сэдвээр лекц уншлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15087
- “Эрэл шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө
МУИС-ийн НШУС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний “Эрэл шийдэл” бага хурал “Орчин үеийн Монголын нийгэм, түүний өөрчлөлт, хөгжлийн чиглэл” сэдвийн хүрээнд 2013 оны 12-р сарын 4-ны 13 цагт, МУИС-ийн I-р байрны 320 тоотод болж өнгөрлөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15137
- ГХСС-ийн Япон судлалын тэнхмийн профессор С.Долгор Япон улсын одон хүртлээ
2013 оны 12 дугаар сар 9-ний өдөр Япон Улсын Элчин Сайдын өргөөнөө профессор С.Долгорт Япон улсын “Мандах наран” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15184
- МУИС-ийн НШУС БНСУ-ын Ёнсей их сургуулийн Дорно, Өрнө судлалын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн Дорно, Өрнө Судлалын Хүрээлэнгийн захирал профессор Ли Ён Ху, тус хүрээлэнгийн судлаач профессор Ким Ён Сүн нар НШУС -д хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2013 оны 12 сарын 12-13-ны хооронд айлчиллла. Улмаар 2013-2014 оны хичээлийн жилээс эхэлсэн онлайн сургалт, хичээлийг үргэлжлүүлэхээр боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15210
- Ургамал тодорхойлох тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
Монгол Улсын Их Сургууль, Биологи, Биотехнологийн сургуулийн Ургамал судлалын тэнхим, Экологий байгаль хамгааллын тэнхим ба Швейцарийн хөгжлийн сан, Ногоон алт төсөлтэй хамтран байгалийн ургамал гэрэл зургийн уралдааныг 2013 оны 12-р сарын 7-нд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15216