МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна

2014 оны 4 дүгээр сарын 02-ны  14.00 цагт хичээлийн нэгдүгээр байрны 320 тоотод зохион байгуулагдах  “МУИС-ИЙН  ПРОФЕССОРЫН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГ ЖИЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16974

  • Европын холбооны санхүүжилттэй ERASMUS MUNDUS хөтөлбөрийн GATE төслийн тэтгэлэгт хамрагдах хүмүүс шалгарлаа

МУИС нь Европын холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус хөтөлбөрийн GATE төслийн түнш байгууллага юм. Иймд МУИС-ийн Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Хэлтэсээс нийт оюутан багш нартаа уг төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж, танилцуулга уулзалт зохион, координаци хийсэн бөгөөд манай сургуулийн багш, оюутан, албан хаагчид болон энэ хөтөлбөрийг сонирхсон иргэд идэвхтэй оролцсон юм.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16979

  • Профессор Чарльз Баудены ойн хурал амжилттай боллоо

Монгол Судлалын Хүрээлэнгээс санаачлан Английн нэрт монголч эрдэмтэн Чарльз Баудены 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дэлхийн монгол судлаачдын дунд зарлаж 2014 оны 3 дугаар сарын 21-22 д МУИС-д амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16909

  • “Япон хэлний боловсролын симпозиум-2014” амжилттай болж өндөрлөлөө

3-р сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол-Японы Төв дээр Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулсан “Япон хэлний боловсролын симпозиум” өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16925

  • Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академийн төлөөлөгчдийн МУИС-д хийсэн айлчлал амжилттай боллоо

Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн төлөөлөгчид МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүүтэй уулзаж, хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16939

  • Солонгосын Генералуудын форум тэтгэлэг гардууллаа

Бүгд Найрамдах Солонгос улсын “Дунг Ин” форум, “Гаули” ХХК  хамтран 2010 оноос хойш МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн бөгөөд 4 дэх удаагаа уламжлал болгон тэтгэлэгээ гардуулаад байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16964

  • БНСУ-ын Гуанжу Шинжлэх Ухаан Технологийн Институтаас (Gwangju Institute of Science and Technology (GIST)) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

БНСУ-ын Гуанжу Шинжлэх Ухаан Технологийн Институт нь 1993 онд байгуулагдсан бөгөөд чадварлаг багш, боловсон хүчин бүхий дэлхийн шилдэг их сургууль юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16983

  • Докторын дараах судалгааны тэтгэлэгийг зарлаж байна

Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инновацид шилжүүлэх, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16932

  • Казакстан, Вьетнам, Лаос улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16888

  • Туркийн Засгийн газрын тэтгэлгийн тухай мэдээлж байна

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас 2014-2015 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд ирж суралцах бакалавр оюутнуудад олгох тэтгэлгийн бүртгэл эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16891

  • ”Оюутан- цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын анхааралд

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас 2014 оны 03-р сарын 21-ний өдрийн 8/24 тоот албан бичиг ирүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16864

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар