МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • МУИС-ийн барааны тэмдгийг ашиглах журамтай боллоо.

Монгол Улсын Их Сургуулийн эзэмшдэг “Барааны тэмдэг”-ийг ашиглах тухай журмыг 2014 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=17128

  • МУИС-ийн  бүтцийн өөрчлөлтийн ажлын явц, цаашид хийх ажлын талаарх Эрдмийн зөвлөлд тавьсан мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17170
  • МУИС, БНСУ-ын Жунгвон их сургууль /Jungwon University/-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан энэхүү санамж бичигт хоёр сургуулийн хооронд сэргээгдэх эрчим хүчний  хамтарсан судалгааны лаборатори байгуулах болон мөн салбарт багш судлаачдын хамтарсан баг бүрдүүлэн ажиллах, эрдэм шинжилгээний хамтарсан бүтээл хэвлүүлэх талаар дурджээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17029

  • Оюутан цэрэг хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийн танхимын хуваарь.

Оюутан цэрэг хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл 2014 оны 04 сарын 01-ээс 06 сарын 01 хүртэл бямба, ням гараг бүр  09.00-14.00 цагийн хооронд хичээллэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл:https://news.num.edu.mn/?p=17037

  • Эрхүүгийн хөдөө аж ахуйн академиас багш судлаачдыг бага хуралд оролцохыг урьж байна.

Эрхүүгийн хөдөө аж ахуйн академиас багш судлаачдыг 2014 оны 4 сарын 15-нд болох бага хуралд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17090

  • Оюутны хятад хэлний улсын олимпиад боллоо.

МУИС-ийн ШУС, МУИС-ийн Күнзийн Институт болон Хятад хэлний багш нарын холбоотой хамтран зохион явуулсан Монголын их, дээд сургуулийн оюутны Хятад хэлний улсын 12 дугаар Олимпиад 2014 оны 3-р сарын 30-нд МУИС дээр боллоо.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17107

  • Франц хэлтнүүдийн баяр боллоо.

2014 оны 3-р сарын 30-нд олон улсын франц хэлний өдрүүдийг тохиолдууланФранц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтранФранц хэлтнүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=17113

  • Буриадын их сургуулийн төлөөлөгчдийн МУИС-ийн оюутнуудад хийх танилцуулга уулзалтанд оролцохыг урьж байна.

Буриадын их сургуулийн төлөөлөгчид тус сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад зориулж Буриадын их сургуулийн талаар танилцуулга уулзалт хийнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17110

  • Оюутны урлагийн их наадмын удирдамжтай танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17120
  • МУИС-ийн багш ажилчдын 28 айлын гэрээ хийгдлээ.

МУИС-ийн багш ажилчдын байрны 2013-2014 оны гэрээг доорх  хуваариар хийх тул тогтоосон хугацаанд  ирж гэрээгээ байгуулна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл:https://news.num.edu.mn/?p=17040

  • ЖАЙКА- ын ерөнхийлөгч ноён Танака Акихико лекц уншина.

2014 оны 4 сарын 15-ны өдрийн 15:30-аас МУИС-ийн дугуй зааланд  ЖАЙКА-ын ерөнхийлөгч ноён Танака Акихико “Монгол улсын хөгжлийн хурдасгуур- Дээд боловсролын гүйцэтгэх үүрэг ба түүний боломж” сэдвээр лекц унших тул сонирхсон хүмүүс өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17164

  • ҮОХХСБ орон тооны бус байнгын комисс томилогдлоо. Дэлгэрэнгүй мэдээлэл:    https://news.num.edu.mn/?p=17051
  • 40-45 насны Багш, ажилтны эмнэлгийн үзлэгт хамрагдах хуваарь. Дэлгэрэнгүй мэдээлэл:    https://news.num.edu.mn/?p=17152
  • Эрдэс баялгийн салбар ба эдийн засгийн өсөлт: макро эдийн засгийн удирдлага ба бизнесийн хөгжил” ЭШ-ний хурал болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17072
  • Ecosystems Services for Poverty Alleviation (ESPA) ESPA-2014 Grants Call for ‘Blue Skies’ Research Projects. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17043
  • Pivot: Докторын дараах сургалт, зочин багшийн тэтгэлэг. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17024
  • PIVOT: Хятадын нийгэм, соёлоор харьцуулсан судалгаа хийж буй судлаачдыг дэмжих олон улсын бага хурлын зар. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=17168
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар