МУИС-ийн оюутан Монголын ирээдүй
МУИС нь 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгосон билээ. Тэр ч утгаараа оюутан суралцагчдынхаа хөгжил хамтын ажиллагааг дэмжин ажиллаж ирлээ.
Оюутны оролцоо, санал санаачлагыг хөгжүүлэн дэмжих, оюутны сайн дурын байгууллага, клубуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, оюутанд хүрэх үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын чуулга уулзалтыг өнгөрөгч бямба бариаг буюу 11 дүгээр сарын 14-нд зохион байгууллаа.
Чуулга уулзалтад МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат нар болон оюутны байгууллага, клубуудын 40 гаруй төлөөлөл оролцолоо.
Чуулганд ирсэн төлөөлөгчид цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, эрхэмлэх ёс зүй, баримтлах зарчмын талаар нээлттэй ярилцахын сацуу оюутны хөгжил дэвшилд өөрсдийн оролцоог хэрхэн хангаж болох талаарх санал санаачилгыг дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа.
Чуулганаар “Оюутны клубын эрхэмлэх зүйл” баримт бичиг боловсруулж, залуучуудын бодол санааг сонсох, тэдний ємнє тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдэх, сургуулиа тєгссєний дараа ажлын байртай болох зэрэг асуудлыг харилцан ярилцасан үр дүнтэй чуулган болж өнгөрлөө.