Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд дахин сонордуулахаар тоймлон хүргэж байна. МУИС-ийн оюутнууд төрөл төрлийн уралдаан, тэмцээн олимпиадад гаргасан амжилтын буухиа үргэлжилсээр байгаа таатай мэдээг дуулгая.
Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, номхон далай, хойд америкийн бүсийн холбооны ээлжит уулзалт цахим видео хурал хэлбэрээр саяхан зохион байгуулагджээ. Энэ үеэр тус бүсийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүмүүсийг нэр дэвшүүлж, санал хураах ажиллагаа явагдаж, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр АНУ-ын шүүгчдийн холбооны тэргүүн, шүүгч Алисон Данкен, дэд ерөнхийлөгчөөр Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, шүүгч Цэндийн Цогт нарыг сонгосон таатай мэдээтэй эхэлсэн бол МУИС-ийн баг тамирчид 2015-2016 оны улирлын оюутны лигийн АВАРГЫН төлөө МУИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шалгарсан сайн мэдээтэй 7 хоногийг үдэж байна.
Хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний хувьд ХШУИС: (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээ байгуулагдсанаар оюутны бие даан суралцах, судалгаа шинжилгээ хийх орчин нөхцөл сайжрах давуу талтай юм.
Мөн МУИС-ийн хөтөлбөрийн хороо хуралдаж ХШУИС, ШУС, ОУХНУС, “Орхон” зэрэг бүрэлдэхүүн сургуулийн 2015-2016 онд элсэгчдийн хөтөлбөр сонголтын хяналтын тоог сургуулиудаас ирсэн саналын дагуу хэлэлцэж баталсан бол Олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээч Prof. Dr. Dr. h. c. Andreas Knorr МУИС-н ОУХНУС дээр Монгол улсын их дээд сургуулийн эрдэмтэн багш нарт сургалт тус тус зохион байгууллаа. Түүнчлэн ОУХНУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НҮБ-ын Загвар хуралдаан 12 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.
Монгол улсын сансрын анхны нисгэгч, МУ-ын баатар Жүдэрдэмидийн Гүррагчаа Монгол улсын анхны хиймэл дагуулыг хөөргөх аянд нэгдэж буйгаа илэрхийлсэн бол манай оюутан залуус анхны хиймэл дагуул хөөргөх хандивын аянд нэгдэж шаардлагатай байгаа 50 ам.долларыг цуглуулах үйлсэд нэгдсэн, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн хамт олон бид “МОНГОЛЫН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж хамтран ажиллаж байна.
Энэ долоо хоногт болсон соёл урлагийн бас нэгэн арга хэмжээ бол МУИС-д суралцдаг олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг байлаа. Тус соёлын өдөрлөгийг МУИС-ийн Оюутны Алба, МУИСОХ, хамтран зохион байгуулсан “Олон улсын соёлын өдөр”-т Лаос /БНАЛАУ/, Ветьнам, Өмнөд Солонгос, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Хятад, ОХУ, Польш, Афганистан болон Монгол гэсэн 10 орны оюутан залуус оролцож үндэснийхээ гоёлоор гангарч, улс орныхоо тив дэлхийгээс ялгарах цор ганц шинжийг агуулсан ардын, уламжлалт үзүүлбэрүүдийг болон нэрийн хоолыг бэлтгэн ирж арга хэмжээг зорин ирсэн үзэгч, зочдод хийгээд нөхөддөө танилцуулсан долоо хоног болж өнгөрлөө.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл дараах холбоосоор нэвтрэч мэдээлэл уншина уу.
ХЗС-ийн багш шүүгч Ц.Цогт Олон улсын Шүүгчдийн холбооны бүсийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо https://news.num.edu.mn/?p=34879
ХШУИС: (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа https://news.num.edu.mn/?p=34966
Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны хурал боллоо https://news.num.edu.mn/?p=35033
Монгол улсын сансрын анхны нисгэгч, МУ-ын баатар Жүдэрдэмидийн Гүррагчаа Монгол улсын анхны хиймэл дагуулыг хөөргөх аянд нэгдлээ https://news.num.edu.mn/?p=35075
Анхны хиймэл дагуулаа хөөргөх хандивын аянд МУИС оюутнууд идэвхитэй оролцоно https://news.num.edu.mn/?p=34925
“МОНГОЛЫН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт өдөрлөг боллоо https://news.num.edu.mn/?p=34863
МУИС-ийн Олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг боллоо https://news.num.edu.mn/?p=34985
НҮБ-ын XII удаагийн Загвар хуралдаан “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд амжилттай зохин байгуулагдлаа https://news.num.edu.mn/?p=34949