Хайж байна...

Мэдээ

“МУИС-ийн судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам” батлагдлаа

МУИС-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/376 дугаар тушаалаар батлагдсан “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам”-ын цахим хувилбарыг та бүхэнд хүргэж байна. МУИС 2014-2015 оны хичээлийн жилийг судалгааг дэмжих жил болгон зарлаж, ...

МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын нээлттэй танхим үүдээ нээлээ

Оюутан оюутандаа үйлчлэх, хамтдаа суралцах, ажиллах, оюутан МУИС хамтран ажиллах оюуны төв буюу МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын ажил хэргээ явуулах танхим өнөөдөр нээлтээ нийлээ. МУИС-ийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ТББ, оюутны ...

“Дэлхийн философийн өдөр”-өө тэмдэглэлээ

МУИС-ийн Философийн тэнхим “Дэлхийн философичдийн өдөр”-ийг бүтээлчээр өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тэмдэглэлт өдрөөрөө дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ.  “Философийн халз тулаан” Философид ямарч ойлголтыг зөвхөн нэг өнцгөөр тайлбарлахыг зөвшөөрдөггүй. Учир нь асуудал, ойлголт бүр бидэнд ...

МУИС Баруун Вашингтоны Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Баруун Вашингтоны Их Сургуулийн захирал Брьюс Шепард тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айлчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр сургуулийн төлөөлөгчдийн уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тодорхой санал солилцсон чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсоны баталгаа болгож ийнхүү албан ёсны ...

РЕКТОРАТЫН МЭДЭЭ

2014-2015 оны хичээлийн жил-МУИС-ийн Судалгааг дэмжих жил Өнгөрсөн хичээлийн жилд МУИС-ийн сургалт, судалгааны орчинг сайжруулахад хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт өмнөх онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 2014-2015 оны хичээлийн жилийг МУИС судалгааг дэмжих жил болгож, ...

МУИС-ийн захирал А.Галтбаяр БНПУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд маршал Ежи Вендерлих, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тадэуш Хомицки, Сеймийн Тамгын газрын Гадаад хэргийн товчооны Дэд Захирал Богдан Яновски, БНПУ-ын ЭСЯ-ны Зөвлөх, Улс төрийн хэлтсийн дарга Пиотр Гиллерт, БНПУ-аас Монгол Улсад ...

МУИС-ийн СУРГАЛТЫН ИНЖЕНЕРҮҮДИЙГ сонгон шалгаруулалтад урьж байна

МУИС-ийн сургалтын инженерүүд дунд энэхүү сонгон шалгаруулалтыг зарлаж байгааг анхаарна уу.   Ажлын байрны нэр: Номын сангийн мэдээллийн технологич Тусгай шаардлага Систем хөгжүүлэх, код бичих чадвартай /Perl хэл дээр код бичдэг бол давуу тал болно ...

АНТРОПОЛОГИ-АРХЕОЛОГИЙН ТЭНХМИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбарын Антропологи-Археологийн тэнхмийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг, дадлагын тайлангийн хурал 2014.11.18-нд МУИС-ийн хичээлийн II байранд амжилттай болж өндөрлөлөө. Үйл ажиллагаанд тус тэнхимтэй хамтран ажилладаг байгууллагуудыг төлөөлж ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор Ч.Амартүвшин, ...

Гавьяат багш, профессор М.Баянтөрийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Доктор (Ph.D), профессор, гавьяат багш М.Баянтөрт хүндэтгэл үзүүлэх, газарзүйн чиглэлээр суралцдаг оюутан залуусын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг урамшуулах, цаашид судалгаа шинжилгээ хийх, урам зоригийг нь нэмэгдүүлэх, хичээл сургалтаар болон дадлагаар олж авсан мэдлэгийг нь баталгаажуулах, ...

“Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж”-ийн нээлт боллоо

МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ) Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн дэмжлэгээр, ХБНГУ дахь Монголын академичдын холбоотой хамтран “Байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмж” төслийг энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. ЭБТ-ийн ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар