Монгол Улсын Их сургуулийн хэвлэл мэдээллээс 2013 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөрх хүртэлх ажлын тав хоногийн мэдээ мэдээлэл, үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Нагоя их сургууль харилцаа холбоогоо өргөжүүлж Монгол улсын томоохон их суруулиудад айлчилж сургуулийн үйл ажиллагаатай танилцаж эхлээд байгаа. Энэ хүрээндээ Нагоя их сургуулийн төлөөлөл МУИС-ийн удирдлагуудтай уулзаж хичээлийн анги танхимтэй танилцлаа. Мөн Монгол Улсын Их сургууль, Нагоя их сургуулийн хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж хамтын ажиллагаа сайжравал Азийн нийгэмлэгийн асуудалд томоохон хувь нэмэр оруулах болно гэдгийг Нагоя их сургуулийн төлөөлөл уулзалтын үеэр дурьдан хэлсэн юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13522
- МУИС-ийн Гадаад хамтын ажиллагаа жил бүр улам идэвхжиж өргөжсөөр байгаа билээ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах зорилгоор Тайланд улсын “Naresuan” их сургуулийн төлөөлөл МУИС-тай танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал бодлоо солилцлоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13457
- Европын Судалгааны Зөвлөл (European Research Council) arXiv нээлттэй судалгааны мэдээллийн сангийн санаачлагын олон улсын хөтөлбөрийг дэмжсэн цахим захиаг Их сургуульд илгээлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13452
- МУИС-ын НШУС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний “Эрэл шийдэл” бага хурлыг “Орчин үеийн Монголын нийгэм, түүний өөрчлөлт, хөгжлийн чиглэл” сэдвийн хүрээнд зарлаж байна. Уг хурал нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд 2013 оны 11-р сарын 25-нд зохион байгуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр эхний шалгаруулалтыг явуулж, шалгарсан илтгэлийг эцсийн шалгаруулалтанд оруулна. Эцсийн шат нь 12-р сарын 3-нд болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13599
- Оюунтан сурагч, эрдэмтэн багш нар болон, уншигчиддаа зориулан Монгол Улсын Их сургуулийн Төв номын сан шинэ номнуудаа танилцуулдаг уламжлалтай. 09 сард Төв номын санд Социологи, Монголын түүх, Монголын эдийн засаг, Гадаад улс орны улс төр судлал гэх мэт олон сонирхолтой номнууд багтлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13423
- 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14.20 минутад Хуулийн сургуулийн номын сангийн таазны шохойн барьцалдах чанар муудаж ховхорч унасны улмаас дүүжин тааз Хуулийн сургуулийн Эрх зүйн ангийн 2-р ангийн оюутан Х.Баасанжаргалын толгойн тус газар унаж хөнгөн бэртэл авсан билээ. Дээрх гэнэтийн осолд сургуулийн удирдлагууд дуруй тусламж үйлчилгээ үзүүлж таазны ховхорсон хэсгийг засуулах ажлыг шуурхайллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13541
- Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хамтран Ub Impilse ярилцлага цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Уулзалт хэлэлцүүлэг 2013 оны 10 сарын 15-ны өдрийн 09:30 цагаас МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн 5-р байрны VI давхрын Лекцийн Зааланд болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13577
- МУИС-ийн НШУС-ийн Философийн тэнхимийн докторант Ц.Батбаяр “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ” сэдэвт бүтээлээр Философийн ухааны докторын Ph.D зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2013 оны 10-р сарын 28-ны өдрийн 15.00 цагаас МУИС-ийн төв байрны 320 тоот өрөөнд эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13592
- МУИС-ийн ГГС-иас санаачлан Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран зохион байгуулсан “Нийгэм – эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2013 оны 10 сарын 2-3-ны хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байранд болж өнгөрлөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13608
- Японы Кокүшикан Их Сургуулийн захирал проф Н.Миюра, Төгсөлтийн дараах сургалт хариуцсан захирал проф С.Икеда нар МУИС-д хийсэн айлчлалынхаа хүрээнд НШУС-ын Улс төр судлалын тэнхимээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, 2011 онд хэвлэгдсэн “Улс төрийн шинжлэх ухааны тайлбар толь”-ийн 8 ботийг тус тэнхимд хандивлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13616