10 дугаар сарын тойм үйл явдал

Share Button

МУИС 10 дугаар сард болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. МУИС нь жил ирэх тусам гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа тэр үүднээс энэ 10 дугаар сард гадаадын төлөөлөгчид хүрэлцэн ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх саналтай буйгаа илэрхийлэн хэлсэн  сар болсон гэж хэлж болно.

MUis2

Мөн МУИС-ийн эрдмийн зөвлөл хуралдаж МУИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлантай танилцахын сацуу захирлын мөрийн хөтөлбөртэй танилцаж эрдмийн зөвлөлийн дүрэм журманд өөрчлөлт оруулсан сар болж өнгөрлөө.

Дотоод үйл явдал

  • Энэ сард Академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ойд зориулан МУ-ын ШУА, Боловсролын хүрээлэн хамтран  Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил ба академич Н.Содном сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ажил амьдрал, амжилт ололтыг нь дурьдлаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=13281
  • Манай улсад хийгдэж байгаа судалгааны ажлын 29 хувийг МУИС дангаараа, 38 хувийг бусад төрийн өмчийн их сургуулиуд, 26 хувийг ШУА гүйцэтгэж байна.  Томсон Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд МУИС-ийн 28 судлаач 48 бүтээл хэвлүүлсэнээр МУИС нь  дотооддоо тэргүүлсээр байна.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13621
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 10-р сарын 18-ны өдөр хуралдсан. Дээрх хурлаар МУИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн тайлан, МУИС-ийн захирлын мөрийн хөтөлбөрийг захирал, Доктор А.Галтбаяр танилцуулсан бол Эрдмийн зөвлөлийн 2013-2014 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөг Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Батнасан  хурлаар  танилцуулсан юм.  Түүнчлэн Тайлан болон зорилтын талаар Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороодын дүгнэлтийг сонсож, эрдмийн зөвлөлийн олон гишүүн санал хүсэлтээ хэлж хэлэлцүүлгийг хийснээр Эрдмийн зөвлөлийн тогтоолыг гишүүдийн саналын дэмжлэгтэйгээр дэмжин баталсан. Улмаар хичээлийн жилийн тайлант  хугацаанд МУИС 2012-2013 оны хичээлийн жилд 32,5  тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн мэдээтэй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=13771
  • “SAP”, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нэгдэн Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллах гэрээг хийлээ. Хамтын ажиллагааны хүрээндээ 2013-2014 оны хичээлийн жилд МУИС-ийн ЭЗС улсын хэмжээнд анх удаа “SAP”бизнесийн программ хангамжийн сурталтыг нэвтрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ЭЗС-ийн оюутнууд улсын хэмжээнд анх удаа “SAP” бизнесийн программ хангамжийн сурталтанд хамрагдаж байгаа гэж хэлж болно.   “ERP” ийг жил бүр албан ёсны эрхтэйгээр оюутнуудад зааж сургах юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13729
  • МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль АНУ-ын Йелийн Их Сургууль болон Чикаго Их Сургуультай археологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. 2014 оноос эхлэн хамтран ажиллаж Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хамтаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул, Булган аймгийн Могод сумын нутаг Мухдагийн аманд археологийн нарийвчилсан хайгуул, малтлага судалгааны ажлыг гүйцэтгэх юм.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13788  
  • МУИС-ийн ОУХС-ийн ОУХ-ны тэнхим, БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн “Өрнө Дорно судлалын хүрээлэн”-тэй хамтран “Бүс нутаг судлал” хичээлийн хүрээнд  “Зүүн Хойд Ази ба БНСУ-ын гадаад бодлого” сэдвээр, “Солонгос орон судлал” хичээлийн хүрээнд “Солонгосын гадаад бодлого”, “Солонгосын түүх” сэдвээр тус бүр 32 цагийн онлайн хичээлийг тус сургуулийн III, IV курсын оюутнуудын дунд англи, солонгос хэлээр зохион байгуулж байна. Хичээл нь X/15-XII/20-ны хооронд үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн Лхагва, Пүрэв, Баасан гаригуудад тус сургуулийн байранд явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13876
  • БНСУ-ын Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын дэд захирал ноён T.Wesley Park-д МУИС-ийн ОУХС-ийн “Хүндэт Доктор” цол өргөмжлөл олгох ёслолын ажилллагаа энэ сард болж өнгөрлөө. Түүнчлэн энэхүү үйл ажиллаагааны хүрээнд хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан болно. Энэ нь хоёр байгууллагын хоорондын харилцааг тогтоох, олон улсын харилцаа, тэр дундаа Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын харилцааг судлахад хамтран ажиллах багш, судлаач нарыг харилцан туршлага судлах, солилцооны хөтөлбөрт хамруулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14001
  • МУИС өөрийн сургуулийн багш, судлаач нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор дэлхийд алдартай  PIVOT эрдэм шинжилгээний бүтээл, хураангуйн хайлтын системийг  2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл туршилтаар ашиглахаар боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14050

Гадаад харилцаа, уулзалт айлчлал

  • Манай улсад  Нагоя их сургууль олон хөтөлбөр ажлыг зохион байгуулдаг  билээ.  Тус сургууль  харилцаа холбоогоо өргөжүүлж Монгол улсын томоохон  их суруулиудад айлчилж сургуулийн үйл ажиллагаатай танилсан.  Айлчлалынхаа хүрээнд Нагоя их сургуулийн төлөөлөл Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудтай уулзаж “PhD Professional“ хөтөлбөрийнхөө талаар танилцуулсан юм. Дээрх хөтөлбөр нь манай улсад анхлан хэрэгжиж буйгаараа онцлог гэдгийг уулзалтын үеэр төлөөлөгчид  хэлж байлаа. Манай сургуулийн удирдлагуудын зүгээс дээрх хөтөлбөрийг бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдсэн бол Монгол Улсын Их сургууль, Нагоя их сургуулийн  хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж хамтын ажиллагаа сайжравал  Азийн нийгэмлэгийн  асуудалд томоохон хувь нэмэр оруулах болно гэдгийг Нагоя их сургуулийн төлөөлөл дурьдан хэлсэн юмаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13522
  • Түүнчлэн Тайланд  улсын “Naresuan” их сургуулийн төлөөлөл МУИС-тай танилцсан.  МУИС-ыг төлөөлж  Гадаад харилцаа, Хамтын ажиллагаа эрхэслэн дэд захирал Л.Мөнх-ЭрдэнэМУИС-аас Сургалт хариуцсан дэд захирал Б.Очирхуяг Тайландын “Naresuan” их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13457
  • ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газраас Японы их дээд сургуулиудыг Монгол улсад танилцуулах, Монголын их, дээд сургуулиудыг Япон улсад танилцуулах арга хэмжээг зохион байгуулагдсан билээ.  Энэ хүрээнд Японы их дээд сургуулиудын төлөөлөл МУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж,  хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургууль хооронд оюутан солилцох талаар яриа хэлэлцээр хийлээ.   Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=13348
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар