МУИС- энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • Хөтөлбөрийн хорооны журмын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

 Долоо хоног бүрийн Лхагва гарагт тодорхой сэдвийн хүрээнд профессор багш ажилтан албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болсон билээ. Улмаар эхний хэлэлцүүлэгийг хийж  “Хөтөлбөрийн хорооны журам”-ын талаар багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагч нар, оюутануудын санал хүсэлтийг авлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16227

  • Хөтөлбөрийн хорооны журмын төсөлд саналаа ирүүлнэ үү

Хүндэт багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагч нараа та бүхэнд МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны журмын төслийг танилцуулж байна. Та бүхэн энэхүү журмын төсөлд өөрийн саналаа өгч хамтран ажиллана уу? Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16181

  • Төсөл хэрэгжүүлэх саналын урилга

МУИС судалгаа, ахисан түвшний сургалтынхаа өнөөгийн байдалд цогц үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахын тулд доорхи төслүүдийг нээлттэй зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16273

  • “Дэвшилтэт технологийг уурхайд нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн төслийг хэрэгжүүлэх нь” илтгэл тавилаа

“Coal mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 20-оос 21-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Уулзалтын дөрөвдүгээр хэсэг “Коксжих нүүрс, хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи” сэдвийн хүрээнд болсон бөгөөд МУИС-тай хамтран ажилдаг Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Дэвшилтэт технологийг уурхайд нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн төслийг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16155

  • Agence universitaire dela francophonie байгууллагын Ази номхон Далайн орон хариуцсан захирал Оливер Гаррог хүлээн авч уулзлаа

МУИС-ийн захирал Др А.Галтбаяр Франц хэл заадаг их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын байгууллагын Ази номхон далайн орон хариуцсан захирал Оливер Гаррог хүлээн авч уулзлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16243

  • Күүкмин их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

МУИС-ийн удирдлагууд БНСУ-ын Күүкмин их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзалаа. Уулзалтаар төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, гэрээнд гарын үсэг зурж цаашид ямар чиглэлээр хамтарч ажиллаж болох талаар санал бодлоо хуваалцсан юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16262

  • UB IMPULSE 4: ”Эдийн засгийн өсөлтийн чанар” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө

МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль, ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөртэй хамтран UB IMPULSE 4: ”Эдийн засгийн өсөлтийн чанар” сэдэвт 4 дахь цуврал хэлэлцүүлэг 2014 оны 02 сарын 26-ны өдөр МУИС-ийн Хичээлийн 5 дугаар байранд амжилттай  болж өндөрлөлөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16254

  • Слав хэлний зуны сургалт зарлагдлаа

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас слав судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол улсаас 3 оюутныг уг зуны сургалтад тэтгэлгээр суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16260

  • Глобал Хөгжлийн Холбооны санаачилсан инновацийн шилдэг төсөл шалгаруулах Awards and Medals Competition (AMC), KOICA Development Research Award (KOICA Award)-д оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16167
  • HORIZON 2020: Европын судалгааны төвийн тэтгэлэг авах төслийн зар. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16170
  • Condensation Trails From Biofuel/Kerosene Blends Scoping Study. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16172
  • Enternational Collaborative Research Grant (ICRG). Дэлгэрэнгүй мэдээлэл: http://news.num.edu.mn/?p=16174
  • Үйлчлэгч ажилд авна

Ажлын байр, өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээ хийх үйлчилгээний ажилтан ажилд авна. /өмнө нь үйлчилгээний ажил хийж байсан туршлагатай бол сайн/ Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16236

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар