МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

МИУС-энэ-7-хонгт111111111

МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн мөрдөх сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар

Монгол Улсын ууган сонгодог их сургууль болохын хувьд МУИС  нь шинжлэх ухааны  суурь судалгаа болон байгаль нийгмийн ухааны суурь хөтөлбөрүүдийг уламжлан хөгжүүлэх үүргийг хариуцаж ирсэн, эрдмийн төв байгууллага билээ. Харин улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн турш тус сургуулийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь оюутны сургалтын төлбөр байсаар ирсэн. МУИС нь сүүлийн жилүүдэд орлогын бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.  https://news.num.edu.mn/?p=28548

МУИС-ийн ОУХНУС Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэлээ

 1981 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 36-р чуулганаар “Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 36/67 тоот тогтоолыг баталсан бөгөөд дэлхий даяар уг өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон билээ.  2015 оны 9-р сарын 21-нд МУИС-ийн ОУХНУС, Цэнхэр сүлд төрийн бус байгууллагатай хамтран энэхүү өдрийг  10 дахь жилдээ тэмдэглэлээ. https://news.num.edu.mn/?p=28523

Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль (МГУ) болон МУИС хоорондын хамтын ажиллагааны гэрээний хугацаа сунгагдлаа

Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль (МГУ) www.msu.ru , МУИС хоёрын хамтын ажиллагааны гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгах нэмэлт гэрээнд хоёр сургуулийн захирлууд гарын үсэг зурлаа. https://news.num.edu.mn/?p=28573

МУИС-ийн Бизнесийн сургуулийн төлөөлөгчид MIT-д зочиллоо

МУИС-ийн Бизнесийн сургуулийн төлөөлөгчид дэлхийд шилдэгт тооцогддог АНУ-ын MIT (Massachusetts Institute of Technology) их сургуульд зочилж, хоёр сургууль эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, энтрепренёршипыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. https://news.num.edu.mn/?p=28582

Cisco Netriders олон улсын тэмцээнд МУИС-ийн багш оюутнууд амжилттай оролцоод ирлээ

 Cisco Netriders олон улсын тэмцээн нь Cisco Systems.inc төхөөрөмж дээр ажиллаж буй, суралцаж буй, сонирхож буй залуусын дунд зохиогддог олон улсын чанартай томоохон тэмцээн билээ. Уг тэмцээнд манай тэнхимийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн багш оюутнууд удаа дараа амжилттай оролцож ирсэн бөгөөд 2013 онд улсад 2-р байр, 2014 онд улсад 1-р байранд орсноор Ази номхон далайн бүсийн тэмцээнд оролцохоор шалгарч улмаар 3-р байранд орсон сайхан амжилтуудыг гаргаж ирсэн юм. https://news.num.edu.mn/?p=28562

Францын докторын зэргийг Монголдоо хамгаалав

 Саяхан 2015 оны 9 дүгээр сарын 28 –нд  Францын Ле Маннын (Le Mans) их сургууль, Монгол улсын их сургууль  (МУИС) хоорондын  хамтын ажиллагааны  2012 онд байгуулсан гэрээний дагуу сэндвич программаар  ШУА-ийн Физик-технологийн хүрээлэн (ФТХ)-ийн эрдэм шинжилгээний ажилтан,  МУИС-ийн докторант Э.Уянга “Structural and vibrational investigation of Pt supported niobium doped titanium dioxide (Nb0.1Ti0.9O2) catalyst for fuel cell” сэдвээр Францын талаас докторын зэрэг хамгаалах болзлыг хангалаа https://news.num.edu.mn/?p=28608

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн Acta Mongolica сэтгүүлийн 2015 оны шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Acta Mongolica сэтгүүлийн Монголын нэрт эрдэмтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан 2015 оны Боть 16 (426) хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүлд түүх, нийгэм, соёл, хэл, утга зохиол, эх бичиг сурвалж судлалын 30 гаруй өгүүлэл хэвлэгдлээ. https://news.num.edu.mn/?p=28614

Нийгмийн ухааны уншлагын танхимын нээлт боллоо

Монгол Улсын Их Сургууль Хаан банкны хөрөнгө оруулалтаар нийгмийн ухааны уншлагын танхимын үйлчилгээг чөлөөт сонголтын хэлбэрт шилжүүлэн оюутануудын сурах таатай орчинг бүрдүүлсэн номын санг бий болголоо. https://news.num.edu.mn/?p=28617

Чили улсын их сургуулийн Теологийн факультетийн профессор Валтер Алана багш оюутнуудтай уулзлаа

Чили улсын Universidad Adventista De Chile их сургуулийн Теологийн факультетийн Проф. Валтер Алана тэргүүтэй багш оюутны төлөөлөгчид МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхимд зочилж тус тэнхмийн багш оюутнуудтай уулзаж ярилцлаа.  https://news.num.edu.mn/?p=28643

“Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийг шалгаруулна

 Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэхэд тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал болж байна. https://news.num.edu.mn/?p=28559

Геохими-Геоморфологийн Лаборатори нээлтээ хийлээ

Геохими-Геоморфологийн Лаборатори нь МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн Тэнхимд харъяалагдах СУДАЛГААНЫ лаборатори юм. https://news.num.edu.mn/?p=28489

Газрын зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн уралдааны удирдамж

Хамрах хүрээ, зорилго: Газарзүй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдох бөгөөд газрын зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах зорилготой.  Мөн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн ГАЗАРЗҮЙ-БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛИЙН багшийн 4-р ангийн оюутнууд ЕБ-ын сургуулиудад дадлага хийж буй хугацаандаа сурагчдыг энэхүү танин мэдэхүйн тэмцээнд бэлтгэж байгаараа онцлог юм. https://news.num.edu.mn/?p=28484

Голомт банкны тэтгэлэг зарлагдлаа

Голомт банкны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МУ-ын ЗГ-аас зарласан хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэрэгжлээр суралцаж буй гадаадын болон дотоодын тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргасан оюутнуудыг голч дүн, түвшин харгалзахгүйгээр дэмжих тул  МУИС-ийн байгалийн ухаан, инженерийн хөтөлбөрөөр суралцаж буй голч оноо багатай хэдий ч гадаад дотоодын улсын чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан оюутнууд хүсэлт гаргаж болно. https://news.num.edu.mn/?p=28543

Мицубиши корпорацийн тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт хүлээж авна

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес,Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна. https://news.num.edu.mn/?p=28478

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар