Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
МУИС-ийн оюутан бүр амьдрал бэлэглэгч…
Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нөөц төдийлөн хангалтгүй байсаар байгаа бөгөөд энэхүү байдлыг сайжруулахад олон нийтэд цусны донорын ач холбогдлыг таниулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг тэлэх шаардлага байсаар байна. https://news.num.edu.mn/?p=29425
Захиргааны зөвлөлийн ээлжит хурал болоо
Захиргааны зөвлөлийн ээлжит 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэр Хурал хичээлийн 1-р байрны 208 тоот өрөөнд 09.00 цагт эхэлж 10 цаг 35 минутанд дуусав. https://news.num.edu.mn/?p=29483
МУИС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
https://news.num.edu.mn/?p=29489
Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрийг танилцуулах уулзалт болно
Европын Холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрөөр 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр (6/10 сар), магистр( 6/10 сар), доктор( 10 сар), багш/ажилтан солилцоо (1 сар)-гоор суралцаж ажиллах боломжийн талаар болон хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тул МУИС-ийн багш, ажилтан, оюутан та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү. https://news.num.edu.mn/?p=29505
БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургууль Магистр, Докторын хөтөлбөрөө зарлалаа
БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд Магистрантурт 1, Докторантурт 1 оюутан сонгон шалгаруулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө материалаа бүрдүүлж МУИС-ийн 1-р байрны 206 тоот өрөөнд авчирч өгнө үү. Хичээл англи хэлээр явагдана. https://news.num.edu.mn/?p=29435
МУИС болон БНФУ-ын Ниц Софиа Антиполис их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
МУИС болон БНФУ-ын Ниц Софиа Антиполис их сургуулийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт 2015 оны 10 дугаар сарын 26-нд гарын үсэг зурж, цаашид: https://news.num.edu.mn/?p=29470
Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 10 дугаар сарын 18-25-ны хооронд Азийн Их сургуулиудын аварга шалгаруулах Универсиад тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд МУИС-ийн баг тамирчид Монгол улсаа төлөөлөн оролцож баг хамт олноороо ХҮРЭЛ медаль хүртлээ. Фиде мастер Б.Ану, Спортын матсер Б.Ариунбүүвэй, Спортын мастер Р.Амгаланбаатар, Спортын мастер Б.Галмандах нар Монгол Улсын Их Сургуулийн баг бүрэлдэхүүнд тоглолоо. https://news.num.edu.mn/?p=29344
Mitsubishi UFJ Сангийн нэрэмжит тэтгэлэг олголоо
Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор Mitsibushi UFJ Foundation сан оюутнуудад тэтгэлэг олгодог. Энэ жил МУИС-иас 16 оюутан уг тэтгэлэгийг авлаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хичээл сурлагаар бусдыг манлайлж тэргүүлэгч байж чадсан оюунлаг оюутнууд юм. https://news.num.edu.mn/?p=29396
МУИС-ийн оюутны холбоо Завхан сургуульд ажлаад ирлээ
2015 оны 10 сарын 21-23-ний хооронд МУИС-ийн Оюутны Холбооны гишүүд Завхан аймгийн Улиастай хотод байрлах Монгол Улсын Их Сургуулийн Завхан салбар сургуульд амжилттай ажлаад ирлээ. https://news.num.edu.mn/?p=29478
Нэрт дасгалжуулагч Л.Аюурзана агсны нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, нэрт дасгалжуулагч Л.Аюурзана агсны нэрэмжит насанд хүрэгчид болон ахмад сагсан бөмбөгчдийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Багануур дүүрэгт амжилттай зохион явагдлаа. Тус тэмцээн оролцсон МУГД Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай МУИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг түрүүлж алтан медаль хүртжээ. https://news.num.edu.mn/?p=29390
Докторын зэрэг хамгаална
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Худалдааны хөтөлбөрийн докторант Даваа овогтой Цэндсүрэнгийн“Гаалийн хяналтын эрсдэлүүд, тэдгээрийг бууруулах зарим арга зам” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн жинхэнэ хамгаалуулалт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн хичээлийн Төв байрны 2-р давхарын 208 тоот Хурлын танхимд болно. Горилогчийн бүтээлтэй МУИС-ийн номын санд танилцана уу. https://news.num.edu.mn/?p=29474
Докторын зэрэг хамгаална
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнесийн менежментийн хөтөлбөрийн докторант Чулуундорж овогтой Баттүвшингийн “Монголын зах зээл дэх үхрийн махны эрэлтийг үнэлэх нь” сэдвээр Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн жинхэнэ хамгаалуулалт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагт МУИС-ийн хичээлийн Төв байрны 2 давхарын 208 тоот Хурлын танхимд болно. Горилогчийн бүтээлтэй МУИС-ийн номын санд танилцана уу. https://news.num.edu.mn/?p=29476
Докторын зэрэг хамгаална
СЭЗДС-ийн докторант Ганбаатар овогтой Уянгын “Байгууллагын шударга ёсны хэрэгжилтийн судалгаа: Төрийн өмчит их сургуулиудын жишээн дээр” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн жинхэнэ хамгаалуулалт 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16.00 цагт МУИС-ийн хичээлийн Төв байрны 2-р давхрын Эрдмийн танхимд болно. https://news.num.edu.mn/?p=29507