МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • МУИС Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2014 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх түр журам

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2014 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16745

  • “Оюутан-цэрэг” хөтөлбөр дөрөвдүгээр сараас хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 40 тоот тогтоол гаргаж, энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг баталсан билээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16710

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг хүртсэн шилдэг оюутнууд тодорлоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шилдэг оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа. Тус арга хэмжээнд МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, БШУЯамны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16856

  • Миссуригийн их сургууль /Missouri State University/ МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Миссуригийн их сургуулийн гадаад хөтөлбөр хариуцсан дэд захирал Stephen Robinette болон гадаадын их сургуулиудтай давхар хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн мэргэжилтэн Betty L.Lewis нар МУИС-д айлчилж МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16678

  • МУИСОХ-ны тэргүүн сонгогдлоо

МУИС-ийн Оюутны холбооны 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ээлжит чуулганаа хуралдуулж, дүрмийн өөрчлөлт, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, удирдлагаа сонгожээ. Удирдах зөвлөлөө “Оюутан конгресс” хэмээн нэрлэдэг байсныг хасаж, удирдах зөвлөлийн гишүүдийн тоогоо 15 болгон өөрчилсөн байна.  Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16760

  • Биотехнологийн улсын олимпиад амжилттай болж өнгөрлөө

Биотехнологийн багийн улсын олимпиад 2014 оны 3-р сарын 14-нд Хөдөө аж ахуйн их сургууль дээр амжиллттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад МУИС, ХААИС-ийн 1, 2-р баг, ШУТИС, Эко-Ази дээд сургуулийн нийт 5-н баг өрсөлдсөнөөс МУИС-ийн  “Мэргэн” баг Тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, 500000 төгрөгийн шагналын эзэн боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16764

  • Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих уулзалт боллоо

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ЭМШУИС хамтран “Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт” зохион байгуулжээ.Тус уулзалтад ЭМЯ, ДЭМБ, ЭМШУИС болон бусад Их, Дээд сургуулийн төлөөлөгчид, холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16828

  • Гадаад оюутнуудын “Дулаан өвөл” цасны баяр амжилттай болж өнгөрлөө

Гадаад оюутнуудад өөрийн орныг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл мэнд, идэвхтэй амьдрах хэв маягийг дэмжих зорилготой “Дулаан өвөл” арга хэмжээ Скай Резорт цанын баазад 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16692

  • ШУТС тайланг хүлээлгэн өгөөгүй удирдагч нарт

ШУТСангаас албан бичиг ирүүлж нэгэнт хэрэгжиж дууссан боловч өнөөг хүртэл тайлангаа хүлээлгэн өгөөгүй төслийн удирдагчдаас /Хавсралт/ болж одоо хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг зогсоох тухайгаа мэдэгдэв. Иймд заасан хугацаанд тайлангаа хүргүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16693

  • Литвийн засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2014-2015 оны хичээлийн жилийн зуны сургалтын тэтгэлэг зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16813

  • Invitation to study at Soka University

The Soka University invites students of National University of Mongolia to participate in the student exchange program for one or two semesters in Japan. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16737

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар