МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • МУИС-ийн Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлнэ

2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг дараах хөтөлбөрөөр элсүүлнэ. Элсэлтийн журам болон нэмэлт мэдээлэлтэй http://burtgel.num.edu.mn цахим хуудаснаас танилцаж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18264 

  • Өвөр Монголын УИС-д ажилласан тухай

 МУИС-ийн ШУС-ийн газарзүйн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Нямдаваа БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуулийн урилгаар 2014 оны 5 сарын 12-19-ний хооронд ажилалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18271

  • Оюутнуудын анхааралд

“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол шинэчлэгдэн батлагдсан билээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18306

  • Мэдээллийн аюулгүй байдлын “”Харуул занги” тэмцээн боллоо

2014-05-04 ны өдөр Үндэсний Дата Төвөөс зохион байгуулдаг цахим аюулгүй  байдлын “Харуул занги” тэмцээн 2 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18312

  • “JOB FAIR” өдөрлөг боллоо

 МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны Оюутанд үйлчлэх төвөөс “JOB FAIR” өдөрлөгийг Монгол- Японы төвийн Их танхимд зохион байгууллаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18320

  • “МУИС-2014” элсэгчдэд зориулсан өдөрлөгт өргөнөөр оролцоно уу

 Монгол Улсын Их Сургууль нь шинэ бүтэц, элсэлтийн шинэ журмыг танилцуулах, шинэ журмын дагуу элсэгчдэд олгож буй давуу тал, боломжийг эцэг эх, элсэгч, олон нийтэд таниулах, сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход туслалцаа үзүүлэх зорилгоор “МУИС-2014” элсэгчдэд зориулсан өдөрлөгийг 05 дугаар сарын  23, 24-ний өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Монгол-Япон төвийн өмнөх талбайд зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18343

  • МУИС-ийн багш, ажилчдын байрны шав тавих ёслол боллоо

МУИС-ийн багш, ажилчдын байрны шав ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Уг ёслолын арга хэмжээнд МУИС-ийн удирдлагууд болон гүйцэтгэгч компани болох “Товер констракшн” ХХК-ны удирдлагууд болон ажлын хэсгийн төлөөлөгч нар оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18356

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар