МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

muis 7 honog

Хөтөлбөрийн ерөнхий хорооны хурал боллоо

2015-2016 оны хичээлийн жилийн Хөтөлбөрийн ерөнхий хорооны анхны хурал өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр  2015 оны 10 сарын 14 нд боллоо. “Дээд боловсролын шинэчлэл” зөвлөх үйлчилгээний хүрээнд зөвлөх Г.Цагаач “Minor (хавсарга)  ба  Interdisciplinary (салбар дундын) хөтөлбөрөөр сургалт эрхлэх тухай” сэдвээр танилцуулга хийлээ. https://news.num.edu.mn/?p=29180

Захиргааны зөвлөлийн хурал боллоо

Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хичээлийн 1-р байрны 208 тоот өрөөнд 09.00 цагт эхлэж 11 цаг 30 минутанд дуусав. https://news.num.edu.mn/?p=29289

Багш судлаачдыг АНУ-ын дээд сургуулиудийн 2016 оны зуны сургалтанд урьж байна

Монгол дахь АНУ-ын ЭСЯ олон улсын судлаач, багш нарт зориулсан АНУ-ын институтын (SUSI) хөтөлбөрийн 2016 оны зуны сургалтанд урьж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон улсын оюутан сурагчид болон дунд боловсролын системийн багш нарт Америкийн нийгэм, урлаг, соёлын мэдлэгийг дээшлүүлэх, гадаад улсууд дахь АНУ-ын талаарх сургалтын хөтөлбөрийг бэхжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах явдал юм. https://news.num.edu.mn/?p=29330

Докторын диплом гардуулав

МУИС-ийн докторантурын сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан  докторууддаа МУИС-ийн удирдлагууд докторын дипломыг гардуулж өглөө. https://news.num.edu.mn/?p=29252

Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Майкл Радд МУИС-ийн “Хүндэт доктор” боллоо

Монгол Улс, Австралийн Холбооны улс хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Азийн хэл, соёл, судалгааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Майкл Раддийг МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзаж МУИС-ийн “Хүндэт доктор” цолыг гардуулан өглөө. https://news.num.edu.mn/?p=29226

Доктор профессор Ян Зиков ОУХНУС-ийн оюутнуудын ном, сурах бичиг, суралцах материалаар хангах зорилгоор 1000 еврог хандивлав

ХБНГУ-ын Шпаерын Төрийн захиргаа судлалын институтын захирал  доктор профессор Ян Зиков МУИС-ийн захирал доктор Р.Бат-Эрдэнэтэй уулзаж өөрийн хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар болон МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо. https://news.num.edu.mn/?p=29272

Азийн газарзүйчдийн холбооны анхдугаар хуралд оролцлоо

2015 оны 10-р сарын 9-өөс 12-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн Газарзүйчдийн анхдугаар хуралд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор Б. Батбуян, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн багш, доктор Г. Юмчмаа нар амжилттай оролцоод ирлээ. https://news.num.edu.mn/?p=29305

“Нийтийн удирдлагын хүний нөөцийн хөгжил ба Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй” сэдэвт олон улсын хурал боллоо

МУИС, ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “Нийтийн удирдлагын хүний нөөцийн хөгжил ба Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй” сэдэвт олон улсын хурал 2015 оны 10 сарын 20-ний өдөр Best Western Premier Tuushin зочид буудлын Соёмбо болон Сүлд танхимд болж өнгөрлөө. https://news.num.edu.mn/?p=29284

МУИС-ийн багш ажилчдын дугуйн аялал амжилттай боллоо

МУИС-ийн БТТ-ээс нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх шинэчилсэн хөтөлбөрийн дагуу анх удаа зохион байгуулсан багш ажилчдын дугуйн аялал 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. https://news.num.edu.mn/?p=29152

Доктор С.Батцэцэг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн  зочноор МУИС-Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Батцэцэг оролцлоо. https://news.num.edu.mn/?p=29310

Академич Д.Батсуурийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэв

Саяхан 2015 оны 10-р сарын 15-нд академич Д.Батсуурийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний семинарыг ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, МУИС-ийн Физикийн тэнхим хамтран зохион явуулав. Уг семинарт Москвагийн УИС-ийн Хатуу биеийн физикийн тэнхимийн эрхлэгч Проф. А.С.Илюшин уригдан ирж оролцов. https://news.num.edu.mn/?p=29193

МУИС-ийн Бизнесийн сургууль “Би ирээдүйн тэрбумтан” хөтөлбөр

МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЕБС-ийн сурагчдад зориулсан “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” – Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 2015 оны 11 сарын 02-06-ны хооронд хичээллэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 30 хүүхэд бүртгэж авах тул та амжиж хүүхдээ бүртгүүлээрэй. https://news.num.edu.mn/?p=29207

“Сонирхолтой номоо солилцоогоор-Хэрэгцээтэй номоо хэрэгцээгээрээ” өдөрлөг болно https://news.num.edu.mn/?p=29280

МУИС-ийн Бизнесийн сургууль “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР”-т суралцахыг урьж байна

Монгол улсын хөгжилд хувийн хэвшил, компаниуд, бие даасан бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байдаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл улс орны эдийн засгийн “ачааны хүндийг үүрэгч” байгууллагуудын “хөдөлгөгч хүч”, “уураг тархи” нь мэдлэг, чадвар сайтай менежерүүд, ажилтнууд байдаг. Тэдний мэдлэг, ур чадварын хөгжил, шинэчлэл бол улс орны ирээдүйд стратегийн ач холбогдолтой хөрөнгө юм. https://news.num.edu.mn/?p=29210

“Инноваци ба гарааны компанийн хөгжил” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ амжилттай, үр дүнтэй зохион байгуулагдлаа

Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсоноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал болж байна. https://news.num.edu.mn/?p=29214

2015 оны УБ хотын аварга шалгаруулах тэмцээнд МУИС-ийн спорт Аэробикийн оюутны шигшээ баг тамирчид амжилттай оролцлоо

УБ хотын АШТ-д 11 байгууллагын 200 гаруй тамирчид өрсөлдлөө. МУИС-ийн спорт аэробикийн оюутны шигшээ баг тамирчдын үзүүлсэн амжилт https://news.num.edu.mn/?p=29198

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар