МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • “МУИС-төгөл” байгууллаа

Монгол Улсын Их Сургуулийн хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “МУИС-Төгөл”-ийг байгуулж  30 гаруй мод тарьж ойжуулах ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18125

  • О.Мөнхбат: Бүх оюутан Монголын түүхийг судална

Бакалаврын хөтөлбөрт тавигдах шаардлага шинэчлэн батлагдсантай холбогдуулан түүхийг хичээлийг хасах тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат news.mn мэдээллийн сайтад ярилцлага өглөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18230

  • “Бизнесийн удирдлагын дээд курс” сургалт эхэлнэ

МУИС-ийн Бизнесийн сургуулийн зохион байгуулдаг “Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний хөтөлбөр” 2014 оны 5 сарын 26-нд эхэлнэ.  Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=18155

  • “ФИЛОСОФИ ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ” сэдэвт философийн улсын V олимпиадын мэдээ

МУИС-ийн Философи Шашин Судлалын тэнхмээс Философийн улсын олимпиадыг санаачлан өдгөө тав дахь жилдээ зохион байгууллаа. “Философи хүний эрхийн уулзварт”сэдвийн дор зохион байгуулагдаж буй оюутны бодол ухааныг сорьсон тэмцээн хүрээгээ тэлж Шинжлэх Ухааны Академийн Философи Социологи Эрхийн Хүрээлэн, Эмнести Интернэшнл зэрэг нэр хүндтэй байгууллагууд дэмжин ажилласан юм.Дэлгэрэнгүй мэдээлэл:https://news.num.edu.mn/?p=18118

  • МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын салбарын оюутан Я.Цэцэнзаяа АНУ-д хуралд оролцох, сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнагдав

НАМЗХ, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимээс хамтран зохион байгуулсан “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын төсгөлийн шалгаруулалт 2014 оны 05 сарын 12-нд МУИС дээр болж  ШУС-ийн Улс төр судлалын III ангийн оюутан Я.Цэцэнзаяа тэргүүн байрт шалгарч ирэх намар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болох залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих мөн Стэнфордын их сургуульд богино хугацааны сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл:https://news.num.edu.mn/?p=18214

  • Нэгдсэн Үндэсний Байгууллагын Х загвар хуралдаан боллоо

МУИС-ын Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НҮБ-н загвар хуралдаан” 10 дахь жилдээ 2014.05.10-нд Эрдмийн дугуй танхимд амжилттай болж өнгөрлөө. “Цагаач ажилчдын эрх”-ийн талаар хэлэлцсэн уг хурлыг Хөдөлмөрийн Судалгааны Институт болон Эмнести Интернэшнл ОУ-н байгууллага хамтран зохион байгуулав. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=18171

  • ШУС-ийн ХУС-ын Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал боллоо

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал 2014 оны 4 сарын 25-нд ХУС-ын Эрдмийн танхимд амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг хэл шинжлэл болон хэлний бус судалгаа гэсэн хоёр чиглэлээр зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18217

  • Нягтлан бодох бүртгэлийн улсын 17-р олимпиадамжилттай болж өнгөрлөө

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр  уламжлал болгон зохион байгуулагддаг ХААИС-ийн зөвлөх багш, ММНБИ-ийн хүндэт багш Ойдовын Чойжилсүрэнгийн нэрэмжит Нягтлан бодох бүртгэлийн улсын  17-р олимпиад 2014.04.16-17-ны өдрүүдэд  СЭЗДС дээр зохион байгуулагдлаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18146

  • “Дипломат Баримт Бичиг Боловсруулалт, Орчуулга” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

 МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль орчуулгын онол практикийн уламжлалт хурлыг энэ удаа “Дипломат Баримт Бичиг Боловсруулалт, Орчуулга” сэдвийн хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 1-нд МУИС-ийн хичээлийн V байрны “Алтан аргамж” танхимд 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. ОУХНУС-ийн захирал доктор (Ph.D), С.Баттулга хурлыг нээж үг хэлсэн бөгөөд хурлыг доктор (Ph.D), профессор Т.Төмөрхүлэг, доктор (Ph.D), профессор Б.Энхбаяр нар хөтлөн явууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=18166

  •  Мэдлэгийн менежмент улсын гуравдугаар олимпиад боллоо

Мэдлэгийн менежмент олимпиадыг МУИС-ын Бизнесийн сургууль 3 дахь жилдээ2014 оны 5-р сарын 15-ны өдрийн турш үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18247

  • Улсын газарзүйн XX олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

2014 оны 5-р сарын 5-7-ны хооронд Улсын Газарзүйн олимпиад 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг 30 газарзүй, байгаль шинжлэлийн багш, ЕБС-ийн шилдэг 30 сурагч оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=18242

  • Оюутны лигийн PLAY OFF тэмцээнд оролцож буй Монгол Улсын Их Сургуулийн  “MBM-шонхрууд” багтаа амжилт хүсье http://news.num.edu.mn/?p=18158
  • Эрдэмтэн судлаач нарын анхааралд https://news.num.edu.mn/?p=18123
  • БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ тэтгэлэг зарлагдлаа https://news.num.edu.mn/?p=18141
  • Македонийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газраас зарлаж буйтэтгэлийн мэдээлэл https://news.num.edu.mn/?p=18184
  • Оросын холбооны улсын РОСНЕФТЬ компанийн тэтгэлгээр суралцуулна https://news.num.edu.mn/?p=18187
  • БНСУ-ын Конгүгийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцахыг урьж байна https://news.num.edu.mn/?p=18192
  • Финлянд улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар мэдээлэл хүргэж байна https://news.num.edu.mn/?p=18206
  • БНСУ-ын DGIST (DAEGU GYOUNGBUK INSTITUTE OF SCIENCE AND TECHNOLOGY) –ийн гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа https://news.num.edu.mn/?p=18208
  • Шинжлэх ухааны мэдлэгийг үнэлэх зарим загвар https://news.num.edu.mn/?p=18210 
  • Илхаадын судлал, Шинэ хандлага сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно https://news.num.edu.mn/?p=18220
  • Их сургуулийн судалгааны төвийн үйл ажиллагаанд оролцох нь: Судлаачдад хэр нөлөөтэй вэ?https://news.num.edu.mn/?p=18235
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар