Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
“SPRINGER” сэтгүүлийг нэг жилийн хугацаанд чөлөөтэй унших эрх нээгдлээ
МУИС-ийн эрдэмтэн, судлаач багш, оюутан нар IP (МУИС) хаягаараа http://link.springer.com/ сэтгүүлийг нэг жилийн хугацаанд чөлөөтэй унших эрхтэй боллоо. https://news.num.edu.mn/?p=28789
АПРУ Сэрвис группийн захирал Чой Юун-д МУИС-ийн ХЗС-ийн “Хүндэт доктор” цол гардууллаа
БНСУ-н банк санхүүгийн байгуулагын гол төлөөлөгч болох АПРУ Сэрвис группийн захирал Чой Юун-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол олголоо. https://news.num.edu.mn/?p=28894
Захиргааны зөвлөлийн ээлжилт хуралдаан боллоо
Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 10 дугаар 06-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: https://news.num.edu.mn/?p=28822
МУИС-ийн философийн салбар байгуулагдсаны 50-н жилийн ойг тэмдэглэж байна
МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ой энэ 10 дугаар сард тохиож байна. Философи, шашин судлалын тэнхмээс ойд зориулан Монголын соёл судлаач багш нарын үндэсний семинар, Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал, Гоо зүйн боловсрол ба орчин үе сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Оюутны эрдэм шинжилгээний хурал, философийн олимпиадыг өнгөрсөн хавар зохион байгуулсан билээ. https://news.num.edu.mn/?p=28795
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаанд МУИС-ын оюутны судалгааны ажил танилцуулагдав
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тэргүүлдэг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны 10 дугаар сар 7-ны өдрийн хуралдаанаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн судалгааны ажлын үр дүнтэй танилцав. https://news.num.edu.mn/?p=28806
Профессор Jacques GRAVEREAU Бизнесийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Батнасан АСЕМ-ийн чуулганы бэлтгэл ажлаар Монгол Улсад ажиллаж байгаа Франц улсын “НЕС Бизнесийн сургууль”-ийн үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч, профессор Jacques GRAVEREAU-тай хамтран ажиллах талаар уулзаж ярилцан, тус сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Профессор Eric Werker “Frontier Economies and Private Sector Development” сэдвээр илтгэл уншлаа
МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн энэ намрын анхны зочин илтгэгчээр Харвардын бизнесийн сургуулийн дэд профессор Eric Werker уригдан оролцлоо. https://news.num.edu.mn/?p=28830
“Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-гийн онлайн уншлагын танхим нээлтээ хийлээ
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 08-ны 16 цагт Оросын соёл, шинжлэх ухааны төв (РЦНК)-ийн номын санд “Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-гийн онлайн уншлагын танхим нээлтээ хийлээ. https://news.num.edu.mn/?p=28843
Доктор Д.Түмэнбаяр NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа
МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн 2015-2016 оны хичээлийн жилийн анхны илтгэгчээр МУИС-БУС-ийн Математикийн тэнхимийн багш доктор Д.Түмэнбаяр оролцлоо. https://news.num.edu.mn/?p=28860
2015-2016 оны хичээлийн жилд биеийн тамирын тэнхимээс МУИС-ийн багш ажилчдын дунд зохион байгуулах нийтийн биеийн тамирын арга хэмжээ https://news.num.edu.mn/?p=28873
МАПРЯЛ-ын XIII Их хуралд оролцлоо
Испани улсын Гранада хотод энэ оны 9-р сард болсон “Русский язык и литература в пространстсве мировой культуры” сэдэвт олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын Холбооны (МАПРЯЛ) XIII Их хуралд ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн багш проф.Ц.Саранцацрал (Sc.D), проф.Ш.Туяа (Ph.D) нар амжилттай оролцоод ирлээ. https://news.num.edu.mn/?p=28777
Оюутан солилцоонд оюутан сонгон шалгаруулах тухай
МУИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй ХБНГУ-ын Халлегийн их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилийн зуны 3-аас 4-н сарын богино хугацааны бакалаврын оюутан солилцооны бүтэн тэтгэлэгт хөтөлбөрт Герман хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, МУИС-ийн 2 оюутныг журмын дагуу сонгон шалгаруулна. https://news.num.edu.mn/?p=28773
Монголын Физикийн нийгэмлэгийн үндэсний эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Гавьяат Багш, доктор, профессор Голиминсээгийн Шилагардийн 80 насны ойг тохиолдуулан физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2015 оны 10-р сарын 2-3 хооронд амжиллтай зохион байгууллаа. https://news.num.edu.mn/?p=28707
МУИС-ийн Бизнесийн сургууль “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР”-т суралцахыг урьж байна
Монгол улсын хөгжилд хувийн хэвшил, компаниуд, бие даасан бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байдаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл улс орны эдийн засгийн “ачааны хүндийг үүрэгч” байгууллагуудын “хөдөлгөгч хүч”, “уураг тархи” нь мэдлэг, чадвар сайтай менежерүүд, ажилтнууд байдаг. Тэдний мэдлэг, ур чадварын хөгжил, шинэчлэл бол улс орны ирээдүйд стратегийн ач холбогдолтой хөрөнгө юм. https://news.num.edu.mn/?p=28760
МУИС-ийн Бизнесийн сургууль компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд суралцахыг урьж байна
Сургалт 2015 оны 10 сарын 30-31-ний өдрүүдэд МУИС-Бизнесийн сургууль /хуучнаар Эдийн засгийн сургууль, хичээлийн IV байр/-ийн 314 тоот өрөөнд зохион байгуулагдана. https://news.num.edu.mn/?p=28756
Тайваны Монгол-Төвдийн хорооны тэтгэлэг
Тэтгэлэгийн зорилго: МУИС-д суралцаж буй сурлага сайтай, нийгмийн идэвхитэй мөн Хятад хэлийг сонирхон судалдаг бакалавр, магистр, доктор оюутнуудад амжилттай суралцах хөшүүрэг болгох зорилгоор олгоно. Тэтгэлэгийн хэмжээ: Нэг семестэрт 250 ам.доллар байна. https://news.num.edu.mn/?p=28786
Газарзүйн зургийн II тэмцээн амжилттай зохион байгуулагдаж МУИС-ийн баг тэргүүлжээ
Нийслэлийн ЕБС-ийн сурагчид болон газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын сурагчдын дунд газрын зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд амжилттай оролцуулах зорилгоор МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим болон МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургууль хамтран Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн уралдаант анхдугаар тэмцээнийг 2015 оны 3-р сарын 5-нд амжилттай зохион байгуулж байсан бол 2015 оны 10-р сарын 7-нд Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн уралдаант II тэмцээн амжилттай болов. https://news.num.edu.mn/?p=28816
Доктор Үэда Юзүрүгийн нээлттэй лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдвийн хүрээнд МУИС-д айлчлан ирж буй зочин судлаач доктор Үэда Юзүрүгийн “Тогтвортой ирээдүйн төлөө нарны фотоцахилгаан энергийг зохистой ашиглах нь” нээлттэй лекцэнд таныг урьж байна. https://news.num.edu.mn/?p=28812
Докторын зэрэг хамгаална
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын докторант Бат-Өлзий овогтой Эрдэнэдалайгийн “Монгол дахь улс төрийн намын санхүүжилт: улс төр-эрх зүйн шинжилгээ” сэдвээр Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хамгаалуулах зөвлөлийн хурал: 2015 оны 10-р сарын 15-ны 14 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439-р танхимд болно.
МУИС-ИЙН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ “STEP SUMMER LEAGUE-2015” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО https://news.num.edu.mn/?p=28877