МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.

МИУС  энэ 7 хонгт

  • МУИС-ийн хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны зааврын маягтын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт идэвхитэй оролцоно уу? Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16660
  • МУИС-ийн багшийн бүтээл АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Сэтгүүлд (PNAS) хэвлэгдлээ

Чингис хааны их байлдан дагуулалт, Их Эзэнт гүрэн байгууласаны нэг нууц нь уур амьсгалын таатай нөхцөл байсан тухай BBC болон дэлхийн бусад хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээлэл:   https://news.num.edu.mn/?p=16593

  • Шинэ цагийн номын сантай болно

МУИС нь долоо хоног бүрийн лхагва гарагт нээлттэй хэлэлцүүлгийг багш ажилтан, албан хаагчдын дунд өрнүүлж байгаа билээ. Улмаар өнөөдөр “МУИС-ийн е- номын сангийн барилга ба  хичээлийн  4 дүгээр байрны өргөтгөлийн барилга” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Уулзалтын үеэр багш ажилтан албан хаагчид номын сангийн  талаар санал бодлоо солилцож нээлттэй ярилцлаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл:   https://news.num.edu.mn/?p=16572

  • МУИС-ийн 21 дахь удаагийн төгсөгчид дипломоо гардан авлаа

МУИС-ийн өвлийн ээлжийн магистр, докторын төгсөлтийн баяр Монгол улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо. 2013-2014 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр 2 доктор, 141 магистр оюутан амжилттай төгсөж байна.   Дэлгэрэнгүй мэдээлэл:    https://news.num.edu.mn/?p=16582

  • “МУИС НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР САЛБАРЫН ЯАМДУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ” сэдэвт уулзалт семинар боллоо

2014 оны 3 дугаар сарын 11-нд зохион байгуулагдсан энэхүү уулзалт-семинарт Гадаад харилцааны яам,  Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам,  Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газруудын төлөөлөл оролцож нийгмийн инновацийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16487

  • МУИС-ийн 2013 оны АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАН Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16615
  • Монголын сэтгүүл зүйн нэрт судлаач, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч доктор Г.Дэлэгийн 90 жилийн ойг тэмдэглэлээ

Монголын сэтгүүл зүйн анхны шинжлэх ухааны доктор Г.Дэлэгийн мэндэлсний 90 жилийн ойг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтран тэмдэглэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16500

  • Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнгээс жил бүр монгол судлалын олон улсын хурлыг зохион байгуулдаг бөгөөд 2014 оны 3-р сарын 21-22-нд  Их Британийн нэрт монголч эрдэмтэн Чарьлз Баудений мэндэлсний 90 насны ойд зориулан  “МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА II” олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16519

  • МУИС-ын оюутнуудад Өмнөд Америкийн бизнесийн 10-аар чуулга уулзалтанд оролцох боломж нээгдлээ

2014 оны 8 сарын 7-9-ний хооронд Өмнөд Америкийн бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ уулзалтанд дэлхийн 100 их сургуулийн оюутнууд, бизнесийн салбарт амжилт олсон 40 бизнес эрхлэгчид оролцоно. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16569

  • Оюутанд тэтгэлэг олгох журмыг шинэчиллээ

 Оюутанд тэтгэлэг олгох журмыг шинэчиллээ http://zasag.mn/news/view/4710 Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://news.num.edu.mn/?p=16650

  • БНСУ-ын ГАҮЛИ ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

 ГАҮЛИ ХХК нь 2008 оноос хойш Монгол улсын үнэт цаасны зах зээл дээр мэрэгжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд БНСУ-ын Dong In Forum-тай /Цэргийн генералиудын форум/ хамтран Dong In Forum-ийн нэрэмжит тэтгэлэгийг 2010 оноос эхлэн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож ирсэн байна. ГАҮЛИ ХХК-ийн хувьд  2012 оноос эхлэн өөрийн нэрэмжит тэтгэлэгийг нэмж олгож эхэлсэн.  Дэлгэрэнгүй мэдээлэл:   https://news.num.edu.mn/?p=16646

  • ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Оросын Холбооны Улсын их, дээд сургуулиудад 2014/2015 оны хичээлийн жилээс Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр суралцуулна.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=16466

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар